MSports logo
FIBA 3X3 АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙГ ИРЭХ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД СИНГАПУРТ ЗОХИОН БАЙГУУЛНА
  • А
    Админ

    10 сарын 3

  • FIBA 3X3 АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙГ ИРЭХ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД СИНГАПУРТ ЗОХИОН БАЙГУУЛНА

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 Азийн цомын дараагийн гурван удаагийн тэмцээн Сингапурт болно. 2023, 2024, 2025 оны арга хэмжээнүүд бүгд тус хотод болох бөгөөд энэ оны 7-р сард болсон тэмцээнийг мөн зохион байгуулсан. Ирэх жилийн тэмцээнийг төлөвлөгөөнд 3-р сарын 27-ноос 4-р сарын 2-ны хооронд шилжүүлсэн нь 2023 оны 3х3 улирлын анхны томоохон үйл явдал болно гэсэн үг. Тэмцээн Сингапурын Спортын төвд болох бөгөөд ялагчид “Парис 2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцох эрхээ авна. FIBA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис "Энэ жил Сингапурт ийм сэтгэл хөдөлгөм тэмцээн буцаж ирсний дараа бид тус бүс нутагт FIBA 3x3 Азийн цомыг урт хугацаанд зохион байгуулж байгаадаа баяртай байна." гэлээ. Аливаа бүс нутагт дараалан тогтмол тэмцээн зохион байгуулах нь тухайн газарт идэвхтэй хөгжөөн дэмжигчдийг бий болгон бүрдүүлж, уур амьсгалыг төрүүлэх ач холбогдолтой. Тийм ч учраас FIBA 3x3 Азийн цомыг 3х3 улирлын онцлох үйл явдлуудын нэг болгон бэхжүүлэх боломжийг олгож байна. Энэ жилийн тэмцээнд 29 орны 51 баг өрсөлдсөн нь дээд амжилт болсон. Австралийн эрэгтэйчүүд, Хятадын эмэгтэй тамирчид тэргүүн байрыг эзэлсэн билээ.

    Сингапурт энэ онд зохион байгуулсан спортын амжилтаа дараагийн гурван жилийн хугацаанд ахиулж байгаадаа баяртай байгаа бөгөөд FIBA-тай хамтран 3х3-ын орон нутгийн болон бүс нутгийн сонирхлыг нэмэгдүүлэхийг зорьж байгаадаа талархалаа илэрхийлье гэж “Sport Singapore” группын захирал Маркус Тан хэлжээ. Ирэх жил Sports Hub-д болох энэхүү арга хэмжээ нь амьд, дижитал үзэгчдийн сэтгэл хөдөлгөм туршлага болно гэж амлаж байна. Энэ жилийн тэмцээнийг 4000 гаруй хөгжөөн дэмжигчид өөрийн биеэр үзсэн бөгөөд зохион байгуулагчид нь дижитал сувгаар 35 сая хүнд хүрсэн гэж мэдэгджээ. 2013 онд Дохад нээлтээ хийснээс хойш тус арга хэмжээ таван удаа зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод 2017 онд, 2018 онд Шэньжэнь, 2019 онд Чанша хотод өмнө зохион байгуулж байсан. Австралийн шигшээ баг эрэгтэйчүүдийн аваргаар гурван удаа дараалан түрүүлсэн бол Хятадын эмэгтэйчүүдийн хувьд энэ жилийн түрүү нь анхны амжилт нь байсан юм. Энэ жилийн тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд орж, эрэгтэй баг тавдугаар байрт, эмэгтэй баг зургадугаар байранд орсон билээ. Багийн бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, А.Ананд, эмэгтэй бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг нар оролцож байсан билээ.

    Н.Бэлгүүн