MSports logo
Манай шигшээ Зүүн Азийн эмэгтэйчүүдий АШТ-д өрсөлдөхөд бэлэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 13

  • Манай шигшээ Зүүн Азийн эмэгтэйчүүдий АШТ-д өрсөлдөхөд бэлэн боллоо

    Жил болгон уламжлал болгон зохиогддог волейболын Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс буюу 08-р сарын 13-наа 08-р сарын 18-ны хооронд Хонг Конг улсад зохиогдоход бэлэн болоод байна. 

    Тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад , Япон ,БНСУ ,Тайвань , БНАСАУ , Макао , Хонг-Конг улсын баг тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манай шигшээ баг тэмцээний А хэсэгт буюу БНСУ, Хонг-Конг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр тэмцээний эхний тоглолтоо эзэн орны буюу Хонг Конгийн шигшээ багийн эсрэг 20:00 цагаас хийнэ.

     

    cover
    cover
    cover
    cover

    Энэ удаагийн тэмцээнд ахлах дасгалжуулагчаар Азим Жазидех, туслах дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, С.Алтанхундага, трэйнер С.Эрхбаяр, эмч Э.Түвшинбаяр нар шигшээ багийн бэлтгэл, сургуулилтыг ханган оролцож байна. 

    Волейболын Үндэсний шигшээ баг энэ жил залуу бүрэлдэхүүнээр оролцож буй ба бүрэлдэхүүнийг танилцуулья:  

    1. М.Санчирмаа

    2. С.Энхтуяа /Улаанбаатар Финикс/

    3. Ц. Цэдэвнамбар /Улаанбаатар Финикс/

    4. Ц.Баасандулам /Уурхайчин/

    5. Д. Анужин /Энагурэ/

    6. П.Энххүслэн /Улаанбаатар Финикс/

    7. С.Булгантамир /Энагурэ/

    8. Б.Амарбаясгалан /Улаанбаатар Финикс/

    9. О. Эрдэнэ-Энх /Ховд Ижил Алтайн барс/

    10. Г. Саруулгэрэл /Ховд Ижил Алтайн барс/

    11. Г.Энхнаран /Хөвсгөл Эрчим/

    12. Г.Хандсүрэн /Хашхан/

    13.Г. Хонгорзул /Хөвсгөл Эрчим/

    cover
    cover
    cover
    cover

    Манай шигшээ багийн хувьд дэлхийн чансаанд 73-р байранд эрэмбэлэгдэж буй. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн шигшээ баг 2008 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилттай.

    2024 оны Зүүн Азийн АШТ-нд өнөөдөр учраа таарах Хонк Конгийн шигшээ багт учраа таарч 3-2 харьцаатай нэмэлт 5 дахь сетэнд харамсалтай хожигдон 11-р байранд шалгарч байсан ба 2023 онд зохиогдсон Азийн наадамд мөн тус улсын шигшээтэй учраа таарч 3-1 харьцаатай ялагдаж байсан юм.

    Тоглолтын хуваарь:

    08-р сарын 13-ны 20:00 цагаас

    Монгол - Хонг Конг

    08-р сарын 14-ны 17:00 цагаас

    Монгол - БНАСАУ

    08-р сарын 15-ны 15:30 цагаас

    Монгол - БНСУ