MSports logo
Паралимпын тухай сонирхолтой баримтууд
  • Н
    Нанва

    8 сарын 13

  • Паралимпын тухай сонирхолтой баримтууд

    Парис-2024 олимпын наадам ёслол төгөлдөр болж өндөрлөн үргэлжлүүлэн XVII дахь удаагийн паралимпын наадам 14 хоногийн дараа хөшгөө нээх гэж байна. 1948 онд Британийн Дэлхийн 2-р дайны ахмад дайчдын багахан хэмжээний цугларалтаар эхэлж байсан түүхтэй паралимп нь 1960 онд эмч Антонио Маглиогийн санал болгосноор 23 орны хөгжлийн бэрхшээлтэй 400 тамирчин нэгдэн анхны тэмцээнээ хийж байжээ. Өдгөө 21-р зууны эхэн үеийн байдлаар 2020 оны зуны паралимпын наадамд 163 үндэсний паралимпын хорооны 4520 тамирчин оролцож улам өргөжсөөр байгаа билээ. Энэ жил XVII дахь удаагаа Парис хотноо зохиогдох гэж буй паралимпын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

    Нээлт

    8-р сарын 28-нд болох нээлтийн ёслол анх удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа болох бөгөөд тамирчдын парад Францын нийслэлийн зүрх гэгддэг алдарт Плас де ла Конкорд руу явна. Дэлхийн өнцөг булан бүрээс 4400 тамирчин, спортын 22 төрөлд 8-р сарын 28-наас эхлэн 9-р сарын 8 хүртэл ганцаарчилсан болон багийн төрлөөр алтан медалийн төлөө өрсөлдөх гэж байна.



    Паралимпын тухай сонирхолтой баримтууд

    Паралимпын үүсэл

    Их Британийн засгийн газар дэлхийн II дайнд гэмтэл авсан ахмад дайчдад зориулан доктор Людвиг Гуттманыг уриалж нурууны гэмтлийн төвийг нээжээ. Удалгүй 1948 онд Лондонд болсон зуны олимпын нээлтийн өдөр доктор Гуттман өөрийн тус төвд тэргэнцэртэй 16 тамирчныг оролцуулсан амралт зугаалгын тэмцээн зохион байгуулахаар шийдэж. Тэрээр үүнийг Сток Мандевиллийн наадам гэж нэрлэсэн байна. Энэ нь явсаар 1960 онд Ромд анх удаа эхэлсэн Паралимпийн наадам болсон байна. Түүнээс хойш зуны олимпын наадамтай давхцан дөрвөн жилд нэг удаа зохиогдож, 1976 онд өвлийн паралимп эхэлсэн түүхтэй.

    1988 оноос хойш Олон улсын паралимпын хороо болон Олон улсын олимпын хороо хоорондын хэлэлцээрийн ачаар тус хоёр олимпын наадам нэг улсын нэг хотод болдог уламжлалтай болсон байна.

    Паралимпын тухай сонирхолтой баримтууд

    Медаль

    Паралимпын наадамд хүндэтгэл үзүүлэхийн тулд олон улсын паралимпын хороо тамирчдад олгох медалийн төлөө бүх хүчээ дайчлан ажилласан гэж хэл болно. Тус бүр нь Эйфелийн цамхагаас авсан жижиг хэсгүүдийг агуулсан байх бөгөөд Паралимпын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр медалиудад “Эйфелийн цамхагаас авсан анхны төмөр” буюу 18 грамм байх бол олон талт байдал, оролцоог хүндэтгэх үүднээс Францын үнэт эдлэлчин Чауметтай хамтран медалиуд нь биет сийлбэр, харааны бэрхшээлтэй иргэдийн брайль үсгийг агуулсан байх болно гэжээ.

    Паралимпын тухай сонирхолтой баримтууд
    cover
    cover
    cover
    cover