MSports logo
Парисын олимпын сайн, муу, ялзарсан зүйлс
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 13

  • Парисын олимпын сайн, муу, ялзарсан зүйлс

    Парисын олимп дуусаж, дэлхийн өнцөг булан бүрээс очсон сэтгүүлчид спортын хамгийн том арга хэмжээний дараа өөрсдийнхөө дүгнэлтийг гаргаад эхэлжээ. Өчигдөр Австралийн хамгийн том хэвлэлүүдийн нэг болох Sydney Morning Herald сонины спортын ахлах сэтгүүлч Эндрю Вебстер Парисын наадмыг газар дээр нь сурвалжлахдаа мэдэж авсан зүйлсээ “Парисын олимпын сайн, муу, ялзрал” нэртэйгээр нийтэлсэн байна.

    Сайн Тал


    Парисын олимпын сайн, муу, ялзарсан зүйлс

    Олон хүнээс ялгаатай нь 2700 еврогийн үнэтэй Сена мөрний суудалд бороон норж үзэх биш зурагтаар үзсэн надад нээлтийн ёслол таалагдсан. Урт ширээн дээр сууж, бүжиглэж буй хэдэн хатдын дүрийг хараад би бусад шиг эгдүүцээгүй.


    Хот даяар болон бусад газарт түр зуурын цэнгэлдэх, байгууламжууд барьж, Парисыг ар хэсэгт нэвтрэх зайгүй болгосон нь нийтийн тээврээр очих нь шийтгэл мэт санагдаж байлаа. Гэхдээ тэд үүнийг давж гарсан. Туялзуур сэлэм, таеквондогийн төрлүүдийг зохион байгуулдаг Гранд Палайс хамгийн хөөрхөн нь байсан.


    Австрали үргэлж спортын асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Түүнийхээ ч үр дүнд 18 алтан медаль хүртэж, гуравдугаар байрт бичигдэж байсан ч сүүлийн өдрүүдэд япон бидний дээр гарч чадлаа. Гэсэн ч бид зохион байгуулагч Франц болон олимп бүрийн өрсөлдөөнд дээгүүр байр эзэлдэг Их Британий дээр бичигдсэндээ баяртай байна.

    Муу тал


    Парисын олимпын сайн, муу, ялзарсан зүйлс

    Алжирын боксчин Имане Хелиф хоёр дахь тулаандаа ялсны дараа түүнтэй болон Тайванийн Лин Ю-Тинтэй холбоотой хүйсийн эрхийн маргаан өрнөсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан аймшигтай цуурхал мэдээллүүд энэ олимпын шуугиан боллоо. Тэдэн рүү үзэгчид аймшигтайгаар хашхичин доромжилж байв. Хэлеф, Лин хоёрыг тулалдахыг зөвшөөрсөнд би хувьдаа эргэлзэж байгаа ч тэдний сурвалжилж буй сурвалжлагчдын нулимс дуслуулан явахыг хараад сэтгэл минь өвдсөн юм. ОУОХ-той асуудалтай байгаа Боксын холбоо тэдний асуудлаар далимдуулж гал дээр цог нэмж буй явдал нь бүдүүлэг санагдав.

    ОУОХ хүссэн бүхнээ хийж чадах ч тамирчдын тав тух, амжилтаас урьтаж, олимпын наадмаа зохион байгуулж байвал болоо гэж үзсэн нь алдаа байв. Чанаргүй хоол, бүгчим халуун байрлах цэгүүд, тав тухгүй ор дэр... Тамирчид бол хамгийн чухал оролцогч талууд. Бид бүгд энд цугларсан хамгийн том шалтгаан! Франц, бурхныг бодож агааржуулагчаа асаагаарай. Би бүгчимдэж унах нь.


    Ялзрал

    Парисын олимпын сайн, муу, ялзарсан зүйлс

    Олимпын гурван удаагийн морин спортын аварга Шарлотт Дужардигийн морио 24 удаа ташуурдаж байгаа бичлэг долдугаар сард цацагдсаны дараа наадмын өмнөх өдөр тэмцээнд оролцох эрхийг нь хасжээ. Энэ нь бол зөв арга хэмжээ.

    Дужардид ингэж хариуцлага тооцчихоод 2016 онд 12 настай Британийн охиныг гурван удаа хүчиндсэн хэргээ хүлээн зөвшөөрсний дараа дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн Нидерландын тамирчин Стивен ван де Вельде яагаад энэ олимпод оролцож байна вэ? Бразилын элсний волейболын шигшээ баг шөвгийн 16-д тэднийг хожоогүй бол тэр медаль хүртэж, олимпын наадмыг гутаах байлаа. Үзэгчид ч түүнийг нь мэдэн түүнийг талбайд гарах болгонд “Бүүлж” байсан юм.

    Сүүлийн гурван долоо хоногт ялзарсан мэт санагдсан бусад зүйлсийн нэг бол хархыг ч алж чадах мэт харагдсан бохир Сена мөрөн. Тэнд уралдаж байсан триатлончид, тэсвэр хатуужилтай усанд сэлэгчдийг хараад өр эмтэрч байв. Зарим нь бүр бөөлжиж, арьсны өвчин туссан мэдээллүүд ч гараад амжсан.

    Мөн хүний хэрэгцээт барааны үнэ өртөг. Хамтрагч Роб Харристай хоёр сэндвич, хоёр Кола авахад 30 евро. Авахгүй гээд яах вэ.


    Олимп бол таны нохойтой адил юм. Өвөр дээр чинь суугаад, таны дээр шүлсээ гоожсон ч та тоолггүй, илээд, хайрлаж, анхаарал тавьдаг. Яг үүнтэй л ижил олимпын наадамд хичнээн алдаа дутагдал, болохгүй зүйл их байсан ч та үзсэн хэвээр, хайрласан хэвээр л байх болно.