Монгол улсад орчин цагийн биеийн тамир үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо"-оос анх удаа 6 цаг, 12 цаг, 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 110-аад тамирчид оролцож, залуучууд (20-34), насанд хүрэгчид (35-49), мастер 50+ гэсэн ангилалтайгаар тус тусын аваргаа тодруулсан байна. Харин "Хамгийн шилдэг" тамирчнаар 24 цагийн гүйлтийн 20-34 насны ангилалд өрсөлдсөн Б. Төрболд 215км туулж тэргүүн байранд оржээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 35-49 насны ангилалд А. Энхцэцэг 24 цагт 175км замыг туулан алтан медалийн эзнээр тодорсон байна.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо