MSports logo
Өнөөдөр Үндэсний Дээд лигийн талбайд байрлалын төлөөх өрсөлдөх ширүүн хоёр тоглолт болно
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 31

  • Өнөөдөр Үндэсний Дээд лигийн талбайд байрлалын төлөөх өрсөлдөх ширүүн хоёр тоглолт болно

    Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-2025 оны улирал шинэ оны босгон дээр үргэлжлэн явагдаж байна. 2024 оны сүүлийн өрсөлдөөн плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй 4 баг өрсөлдөнө. Өнөөдөр 13:40 цагаас Плэй-оффын 8-р байранд яваа “ИНҮТ YES” TLG болон 6 хожил, 7 хожигдолтойгоор SG Apes, Darkhan United багуудтай ижил хожилтой Завхан Бродерс багууд хоорондоо тоглоно. 

    ИНҮТ YES TLG 5 хожил 9 хожигдолтой байгаа ба өнөөдөр тэд зайлшгүй хожиж байж Плэй-оффын байраа хадгалж үлдэнэ. Завхан Бродерс баг өнөөдөр хожвол 5-р байр хүртэл ахих боломжтой. Өмнө нь тэд 10-р сарын 19-ны өдөр учраа таарсан ба өндөр хэмнэлтэй, оноо авалт өндөртэй тоглолт болж 06-100 харьцаатай Завханы ах дүүс хожил байгуулсан. Тус тоглолтод Даймонд Стөүн 26 оноо, 6 самбар, 3 удаа алсын зайн шидэлт амжилттай болгож бүх тоглогчдыг тэргүүлсэн бол М.Баасандорж 20 оноо, 4 самбар, 8 дамжуулалт гүйцэтгэж тун үр ашигтай тоглолт үзүүлсэн байна. ИНҮТ YES TLG баг багаараа 83.1 оноо, 40.3 самбар, 14.1 дамжуулалт, 2.8 хаалт дунджилж, алсын зайнаас 26.7%-тай, дундын зайнаас 49.8%-тай довтолж байна. Харин Завхан Бродерс баг улирлыг оноо авалтаар тэргүүлж буй ба 83.8 оноо, 39.2 самбар, 16.9 дамжуулалт, 4.1 хаалт, 7.3 бөмбөг таслалт дунджилж, алсын зайнаас 34.7%-тай, дундын зайнаас 49.8%-тай тус тус довтолж байна.

    Энэ удаа Вүүтнер Жр-аар хүчээ зузаатгасан ч дахиж импорт тоглогчгүй болсон ИНҮТ YES TLG, Мүүрийг багтаа нэгтгэж хоёр импорттойгоор өрсөлдөх Завхан Бродерс багуудын тоглолт тун удахгүй эхлэх гэж байна.

    Өнөөдөр Үндэсний Дээд лигийн талбайд байрлалын төлөөх өрсөлдөх ширүүн хоёр тоглолт болно

    2024 оны сүүлийн оргил тоглолт өнгөрсөн жилийн дэд аварга Бишрэлт Металл багийн эсрэг энэ BCH Knights багууд 16:10 цагаас тоглох гэж байна. Жил бүрийн аваргын өрсөлдөөнд хүчтэй яригддаг дээрх хоёр баг энэ улиралд хоёр удаа учраа таарахдаа 1-1 ялалт байгуулсан. 11-р сарын 05-нд болсон тоглолтод 81-76 харьцаатай BCH Knights баг ялалт байгуулахад багийн ахлагч О.Эрдэнэцогт 30 оноо, 9 самбар, 3 дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ. 12-р сарын 08-нд болсон тоглолтод 76-60 харьцаатай Металл багийн ялалтаар өндөрлөсөн ба тус тоглолтын Металл багийн хамгаалалтыг онцлууштай. Тэд багаараа 4 хаалт, 7 бөмбөг тасалсан нь хожил байгуулахад том нөлөө үзүүлсэн. Девон Скотт самбар дор дийлдэшгүй байж 23 оноо, 9 самбар гүйцэтгэж багаа тэргүүлсэн байна.

    Бишрэлт Металл баг энэ улиралд 82.3 оноо /лигт 3т/, 37.7 самбар, 17.5 дамжуулалт /лигт 1-т/, 10.3 бөмбөг таслалт дунджилж байна. Нөгөө талд BCH Knights баг 77.3 оноо, 37.9 самбар, 17.1 дамжуулалт /лигт 2-т/, 4.8 хаалт /лигт 1-т/, 6.8 бөмбөг таслалт дунджилж байна.

    Металл баг багаараа дундын зайнаас 51.4%-тай довтолж буй нь онцлох үзүүлэлт бөгөөд энэхүү үзүүлэлтээр лигийг тэргүүлж явна. Knights багаараа 39.4%-тай алсын зайнаас довтолж буй нь мөн тэдний онцлох үзүүлэлт ба лигийг тэргүүлж буй. Ийнхүү хүснэгтийн байрлал, багийн сэтгэлзүйд нөлөөлөхүйц чухал тоглолт 16:10 цагаас энэ оны сүүлчийн тоглолт болон тоглох нь ээ. Нэмж дурдахад өмнөх тоглолтод шагайны бэртлээс болж оролцоогүй багийн ахлагч О.Эрдэнэцогт минутын хязгаарлалттай талбайд гарна гэнэ.


    Гэрэл зургийг: Үндэсний Дээд Лиг  

    Өнөөдөр Үндэсний Дээд лигийн талбайд байрлалын төлөөх өрсөлдөх ширүүн хоёр тоглолт болно