“UEFA NATIONS LEAGUE” тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Германы Штутгарт хотын 60058 хүний суудалтай алдарт “MHPArena”-д талбайн эзэн Германы шигшээ баг болон хүчирхэг Францын шигшээ багууд тоглолоо.
Kylian Mbappé Германы шигшээ багийн талбай дээр гангарлаа
6 сарын 9

Тоглолтын эхнээс талбайн эзэн Герман машинууд аюултай олон боломжуудыг үүсгэж чадаж байсан ч Францын хамгаалагч болон хаалгач нар хана хэрэм мэт хамгаалж байлаа. Тоглолтын 37 дахь минут энэ улирал Германы Бундеслигт гайхалтай байсан Florian Wirtz хаалга руу гоёмсог цохисон ч шон Францыг аварлаа. Улмаар тоглолтын 43 дахь минут Германы шигшээ багийн довтлогч Nick Woltemade хаалга руу ганган цохисон ч Франц хаалгач Mike Maignan ганган тэсэрч хаав. Чи хийхгүй бол би хийе гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй дүрмийн адилаар эхний хагасыг өндөрлөхтэй зэрэгцэн Испанийн Real Madrid клубийн хослол Aurélien Tchouaméni-ийн дамжуулалтаар Kyllian Mbappe гоёмсог гоол оруулж эхний хагасыг Францын шигшээ баг 0:1-р илүүрхэв.

Тоглолтын хоёрдугаар хагасын 53 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирээд удаагүй Deniz Undav гоол оруулсан ч шүүгч VAR-ийн тусламжтайгаар Niclas Füllkrug Франц хагас хамгаалагч Adrien Rabiot дээр алдаа гаргасан гэж үзэн гоолийг тооцсонгүй. Тоглолтын 84 дэх минут Германы шигшээ багийн хамгаалагчдын маш том алдааг Kyllian Mbappe овжин ашиглаж хаалгачийн эсрэг гарч ирээд дамжуулалтыг сэлгээгээр талбайд орж ирсэн Michael Olise-д өгч үүнийг нь Michael Olise амжилттай гүйцэтгэснээр 0:2-ийн харьцаатай хүчирхэг Францын шигшээ баг хожиж хүрэл медалийн эзэд болов.

