MSports logo
Lamine Yamal хамгийн залуу Ballon d’or-н эзэн болж чадах уу?
  • Т
    Тэлмүүн

    6 сарын 6

  • Lamine Yamal хамгийн залуу Ballon d’or-н эзэн болж чадах уу?

    Испанийн шигшээ баг болон Barcelona клубийн залуу од Lamine Yamal 2025 оны Ballon d’or шагналд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болоод байна. Түүний гайхалтай улирал болон Үндэстнүүдийн лигт үзүүлсэн амжилт нь энэ шагналыг хүртэх боломжийг улам нэмэгдүүлж байна. Мөн түүний тоглолтын тогтвортой байдал чухал мөчүүдэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх чадвар нь энэ шагналыг хүртэх боломжтой болгож байна.


    Үндсэн амжилтууд ба статистик


    Евро 2024:

    •  16 нас 362 хоногтойдоо хүчирхэг Францын эсрэг гоол оруулж Европын аваргын түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин болов.
    • Тэмцээний шилдэг залуу тоглогчоор нэрлэгдэв.
    • Нийт 507 минут тоглож 1 гоол, 4 гоолын дамжуулалт өгч хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч болов.
    • Финалын тоглолтод ( Испани 2-1 Англи ) гоолын дамжуулалт өгч Евро-ийн финалд хамгийн залуудаа тоглосон тоглогч болсон.


    2025 оны UEFA Nations League буюу Үндэстнүүдийн лиг:

    • Шөвгийн 8-д нисдэг Голланд буюу Нидерланд-н шигшээ багийн эсрэг 1 гоол оруулсан
    • Хагас шигшээд хүчирхэг Францын шигшээ багийн эсрэг 2 гоол оруулж багаа финалд шалгаруулсан.
    Lamine Yamal хамгийн залуу Ballon d’or-н эзэн болж чадах уу?

    Barcelona клубийн төлөө 2024-2025 оны амжилтууд


    La Liga буюу Испанийн дээд лиг:

    • Нийт 35 тоглолтод оролцсон ба эдгээр тоглолтуудад 9 гоол оруулж 13 гоолын дамжуулалт өгсөн.


    Uefa Champions League буюу Аваргуудын лиг:

    • Нийт 9 тоглолт 738 минут талбайд тоглосон. Аваргуудын лигт 3 гоол оруулж 3 гоолын дамжуулалт өгсөн.
    • 16 нас 153 хоногтойдоо Бельгийн Антверпийн эсрэг тоглолтод гоолын дамжуулалт өгч хамгийн залуудаа гоолын дамжуулалт өгсөн тамирчин болсон.


    Copa del rey буюу Испанийн хааны цом:

    • Нийт 3 тоглолт 257 минут талбайд тоглосон. Копа дель Рейд 2 гоол оруулж 3 гоолын дамжуулалт өгсөн.
    • Тэрээр 16 нас 195 хоногтойдоо Атлетик Бильбаогийн эсрэг гоол оруулж Копа Дель Рейн тэмцээний хүрээнд энэ зууны хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болсон.


    Spainish Super Cup буюу Испанийн супер цом:

    • Нийт 2 тоглолт 122 минут талбайд тоглосон. Испанийн Супер Цомд 2 гоол оруулсан.
    • 16 нас 182 хоногтойдоо Осасуна клубийн эсрэг гоол оруулж Супер Цомын түүхэн дэх хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч болсон.
    Lamine Yamal хамгийн залуу Ballon d’or-н эзэн болж чадах уу?