MSports logo
Cristiano Ronaldo шигшээ багийн хамтаар дахин нэг цом өргөлөө
  • Т
    Тэлмүүн

    6 сарын 9

  • Cristiano Ronaldo шигшээ багийн хамтаар дахин нэг цом өргөлөө

    “UEFA NATIONS LEAGUE” буюу Европын үндэсний цомын аваргын төлөөх тоглолт Германы Мюнхен хотын 75024 хүний суудалтай алдарт “Allianz Arena”-д Cristiano Ronaldo-р ахлуулсан Европын Бразилчууд болох Португалын шигшээ болон Европын аварга алдарт Ялагдашгүй Армада хочит Испанийн шигшээ багуудын хооронд ганган тоглолт болж өнгөрлөө.

    Cristiano Ronaldo шигшээ багийн хамтаар дахин нэг цом өргөлөө

    Тоглолтын 21 дэх минут Испанийн шигшээ багийн залуу од Lamine Yamal зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалт Португалын шигшээ багийн хаалгач, хамгаалагчдын маш том алдааг Martín Zubimendi ашиглаж гоол оруулснаар 0:1 харьцаатай Испанийн шигшээ баг тэргүүлж эхэллээ. Түүний гоолоос ердөө 4 минутын дараа Португалын шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалагч Nuno Mendes зүүн хөлийн гайхалтай цохилтоор тоог 1:1 болгон тэнцүүлэв. Тоглолтын 45 дахь минут буюу сүүлчийн минут Pedri-ийн гоёмсог дамжуулалтаар Mikel Oyarzabal гоол оруулж Ялагдашгүй Армадачууд дахин тэргүүлийг авч 1:2 болгов. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 48 дахь минут Португалын шигшээ багийн Bruno Fernandes гоол оруулсан ч шүүгч отон тоглолтын тугийг өргөснөөр гоолыг тооцсонгүй. Гэсэн ч тоглолтын 61 дэх минут Португалын шигшээ багийн ахлагч, бүх цаг үеийн мэргэн бууч, амьд домог Cristiano Ronaldo гоол оруулж 2:2 болгон тэнцүүлэв. 

    Cristiano Ronaldo шигшээ багийн хамтаар дахин нэг цом өргөлөө

    Энэхүү гоол нь түүний шигшээ багийнхаа төлөөх 138 дахь гоол болж бүртгэгдэв. Үндсэн цаг болон нэмэлт цаг 2:2-ийн харьцаатай өндөрлөснөөр ялагчийн хувь заяаг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэхээр болов. Торгуулийн цохилтыг Португалын шигшээ багаас Gonçalo Ramos, Vitinha, Bruno Fernandes, Nuno Mendes, Rúben Neves нар амжилттай гүйцэтгэсэн бол Испанийн шигшээ багаас Mikel Merino, Álex Baena, Isco нар амжилттай болгосон ч Álvaro Morata алдсанаар Европын Бразилчууд хочит Португалын шигшээ баг 5:3-ийн харьцаатай ялж энэхүү тэмцээнд 2 дахь удаагаа түрүүлж хошоо аваргууд боллоо.