Спортын ертөнц мэдээж хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тэгвэл хүний амьдралаас тэр дундаа спортын сэтгэл хөдөлгөм түүхүүдээр сэдэвлэсэн кинонууд Холливүүд гэлтгүй дэлхийд амжилттай явдаг. 1xBet-ийн зүгээс бодит үйл явдлаас сэдэвлэсэн хамгийн сэтгэл хөдөлгөм спортын түүхэн кинонуудыг түүвэрлэн хүргэж байна.
Бодит түүхээс сэдэвлэсэн шилдэг таван спортын кино
6 сарын 6


2026 он гэхэд алдарт жүжигчин Сильвестр Сталлонегийн гол дүрд нь тоглосон "Рокки" кино гарснаас хойш даруй 50 жил өнгөрөх гэж байна. Энэхүү бүтээл нь спортын сэдэвт киноны сонгодог жишээ төдийгүй арилжааны амжилтын тод илрэл хэмээн зүй ёсоор үнэлэгддэг.
Жон Авильдсений найруулсан энэ кино гурван “Оскар” нэг “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж Америкийн Үндэсний Кино Сан хэмээх соёл, түүх, гоо зүйн өндөр ач холбогдолтой бүтээлүүдийн бүртгэлд багтсан нь түүний урлагийн чанарыг тод илтгэнэ.
Хагас зуун жилийн өмнө Рокки киноны төсөв дөнгөж 1 сая доллар давж байсан ч дэлхий даяар нийт 250 сая долларын орлого олсон нь гайхалтай амжилт байв.
Кино зохиол нь энгийн: мэргэжлийн спортод аль хэдийн зодог тайлсан нэгэн сонирхогч боксчин дэлхийн хүнд жингийн аваргад сорилт тавьж бүх дэлхийг алмайруулдаг түүх юм.
Miracle

Ялагдашгүй мэт өрсөлдөгчөө дийлж буй үйл явдал бол спортын кинонд байнга давтагддаг үзэгчдэд таалагддаг хамгийн сэтгэл хөдөлгөм өрнөлүүдийн нэг билээ. 2004 онд найруулагч Гэвин О’Коннорын бүтээсэн “Гайхамшиг” (Miracle) кино нь дэлхийн хоккейн түүхэнд хамгийн мартагдашгүй мөчүүдийн нэг “Мөсөн дэх гайхамшиг” хэмээн алдаршсан тоглолтын талаар өгүүлдэг.
1980 оны Өвлийн Олимпын наадам АНУ-ын Лейк-Плэсид хотод болж байх үед үндсэндээ их дээд сургуулийн оюутнуудаас бүрдсэн Америкийн хоккейн шигшээ баг тухайн цаг үеийн шилдэг тамирчдаар бүрэлдсэн ЗХУ-ын шигшээ багийг ялсан нь хүн бүрийн итгэлийг хөсөрдүүлсэн бодит гайхамшиг байв.
Америкийн багийн ерөнхий дасгалжуулагч Херб Бруксын дүрд жүжигчин Курт Рассел тоглосон нь киноны сонирхол уран бүтээлийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлсэн юм.
United

2011 онд бүтээгдсэн Британи кино "Юнайтэд" нь 1958 оны хоёрдугаар сарын 6-ны хар өдрийг өгүүлдэг. Тэр өдөр Манчестер Юнайтэд багийн гишүүд зорчиж явсан онгоц Мюнхений нисэх буудалд осолдож аймшигт эмгэнэлд хүрсэн юм.
Энэ эмгэнэлт ослоор нийт 23 хүн амиа алджээ. Тэдний дунд багийн найман тоглогч байсан нь дэлхий нийтийн сэтгэлийг ихэд шимшрүүлсэн түүхэн үйл явдал болсон юм.
Тухайн үеийн багийн амьд үлдсэн гишүүдийн нэг нь Бобби Чарльтон байсан бөгөөд тэрээр хожим “Улаан чөтгөрүүд”-ийн бэлгэ тэмдэг дэлхийн хөлбөмбөгийн домог болсон билээ.
King Richard

2021 онд бүтээгдсэн “Хаан Ричард” хэмээх кино нь Английн хааны тухай бус харин Америкийн эгэл нэгэн эр алдарт теннисчид болох Уильямсын эгч дүүсийн эцэг Ричард Уильямсын талаар өгүүлдэг.
Киноны найруулагч түүний дүрийг бүтээх үүргийг Холливудын алдарт жүжигчин Уилл Смитэд хариуцуулсан нь тун оновчтой сонголт байлаа. Уилл Смит уг дүрээрээ дахин нэг удаа жүжиглэх авьяас ур чадвараа төгс харуулсан юм.
Ричард Уильямс охиддоо туйлын итгэлтэй байж ирээдүйд тэднийг теннисний ертөнцийн оройд гарна гэдгийг бат итгэж байжээ. Тэрээр том охин Венусийг дэлхийн чансааг тэргүүлэх анхны зүтгэлтэн болно. Харин бага охин Серена бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болно хэмээн урьдчилан харсан нь цаг хугацааны явцад биеллээ олсон билээ.
Air

Мэтт Дэймон, Бен Аффлек зэрэг алдартай жүжигчид төслийн гол дүрд оролцоно гэдэг нь өөрөө амжилтын баталгаа л гэсэн үг. 2023 онд бүтсэн “Эйр” кинонд тэд хоёул гол дүрийг бүтээж, кино багийнхан 1980-аад оны дунд үеийн уур амьсгалыг маш чадварлагаар буулгажээ.
Өнөө цагт Nike брэнд болон Майкл Жордан нарын хамтын ажиллагаа нь зөвхөн ирээдүйн маркетингуудыг судлах сэдэв болоод зогсохгүй, дэлгэцээр олон нийтэд хүргэгдэж, соёлын нэгэн том үзэгдэл болсон юм.