MSports logo
ПРЕМЬЕР ЛИГИЙН КЛУБҮҮД ХАТАН ХААНД ЗОРИУЛЖ ТОГЛОЛТЫН ӨМНӨ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 18

  • ПРЕМЬЕР ЛИГИЙН КЛУБҮҮД ХАТАН ХААНД ЗОРИУЛЖ ТОГЛОЛТЫН ӨМНӨ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Хатан хаан II Елизавета нас барснаас хойш тэмцээн уралдаанууд хойшлоод байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдээр Премьер лигийн клубүүдийн тоглолтууд эргэн үргэлжилж, клубүүд хатан хаандаа хүндэтгэл үзүүллээ. Премьер лигийн бүх тоглолтын үеэр баг болон тоглолтын албаны хүмүүс гартаа хар тууз зүүж, талбайд цэцгийн баглаа тавьж байгаа юм. Нэг минут чимээгүй байж, талийгаач хатан хаанд хүндэтгэл үзүүлж, энэ үеэр Бурхан Хааныг аваръя дууг эгшиглэж байна.  Их Британид хамгийн удаан төр барьсан хатан хаан  I Елизавета есдүгээр сарын 8-нд 96 насандаа таалал төгссөн билээ. Даваа гарагт буюу өнөөдөр хатан хааныг оршуулах ёслолын өмнө түүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ үргэлжилсэн юм. Эрхэмсэг хатан хаан II Элизабетад Вилла Парк цэнгэлдэх хүрээлэнд 42,000 хүн хүндэтгэлээ илэрхийллээ. Тоглогчид болон тэдгээрийн менежерүүд болох Стивен Жеррард, Ральф Хасенхуттл нар тоглолт эхлэхээс зургаан минутын өмнө талбайн төвд цугларчээ. Виллагийн хоёр том дэлгэц, LED самбаруудад Хатан хааны зураг морилж, цэнгэлдэх даяар хүндэтгэл үзүүлсэн юм. Шүүгч Тони Харрингтоны шүгэл дуугарсны дараа гэрлүүд бүдгэрч, төвийн тойрог гэрэлтэж, нэг минутын чимээгүй байдал эхлэжээ. Дараа нь Лаура Райт талбай дээр Төрийн дууллаа эгшиглүүлсэн бөгөөд дуучин өнгөрсөн долоо хоногт  Өмнөд Африкийн эсрэг Английн крикетийн сорилтын тоглолтын өмнө “God Save The King” дууг анх дуулсан байна. Энэхүү шат дараалсан клубүүдийн хүндэтгэлүүд нь хатын хааны гэр бүлийнхэнд болон хатан хаандаа зориулсан гайхалтай хүндэтгэл байсан гэж онцолж байна.

     

    Астон Виллагийн менежер Жеррард "Өнөө орой Эрхэмсэг хатан хаан II Елизавета таалал төгссөнийг дурсан санаж буй сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна. Клубын хувьд бид хүндэтгэл үзүүлж, Хатан хааны гэр бүлтэй эмгэнэл илэрхийлэхийг хүүсэн. Хунтайж Уильям Виллагийн том шүтэн бишрэгч бөгөөд бид түүнд өнөөдөр бахархам тоглолт онцгойлон үзүүлэхийг хүсч байна. Өнөө орой цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон хүмүүс бидний хамтын хүндэтгэлийг зохих хэмжээнд хүргэхэд өөрсдийн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд клуб бид бүгд хамтдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд дэмжигчдээ ердийнхөөс эрт суудалдаа суухыг хүссэн.” хэмээжээ. Астон Вилла клуб 9-р сарын 17-ны өдөр Саутхэмптоны эсрэг тоглож, 1-0-ийн харьцаатайгаар хожил байгуулсан. Тоглолтын дараа Стивен Жеррард энэхүү ялалт юу, юунаас илүү хэрэгтэй байсныг онцолжээ. Одоогийн байдлаар тус клуб Премьер лигийн хүснэгтэнд 13-рт эрэмбэлэгдэж байна.