MSports logo
“FIBA 3Х3 WOMEN’S SERIES 2022” ТЭМЦЭЭНД КАНАД УЛСЫН ШИГШЭЭ БАГ АВАРГАЛЛАА
  • А
    Админ

    9 сарын 18

  • “FIBA 3Х3 WOMEN’S SERIES 2022” ТЭМЦЭЭНД КАНАД УЛСЫН ШИГШЭЭ БАГ АВАРГАЛЛАА

    Румын улсын Констанца хотод энэ сарын 17, 18-ны өдөр зохиогдсон “FUBA 3x3 Women’s Series22” тэмцээнд Канад улсын баг аваргын цомыг өргөлөө. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээн нь Дэлхийн эмэгтэйчүүдийн шилдэг 32 баг өрсөлдөж, сүүлийн шатанд Канад, Франц, АНУ, Румын, Литва, Испани болон Герман улсын хоёр баг шалгарсан бөгөөд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн юм.

    Тэмцээний “А хэсгийг” Канадын шигшээ баг нэг ч хожигдолгүй тэргүүлж, Францын шигшээ баг хоёр хожил нэг хожигдолтой хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан бол Румын улсын баг нэг хожил хоёр хожигдолтой хэсгээсээ гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан байна. “А хэсэгт” багтсан Литва улсын баг нэг ч хожилгүй  хасагдсан бол тэмцээний “Б хэсгийг” АНУ баг гурван хожилтой тэргүүлж Германы улсын нэгдүгээр баг хоёр хожилтой хоёрдугаар байраар, хоёрдугаар баг нь нэг хожиж гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Испани улсын баг тус хэсэгт хожил авалгүй хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

    Тус тэмцээний аваргууд болох Канад улсын баг хэсгээ тэргүүлсэн учир хасагдах шатыг хагас шигшээгээс эхлүүлж Румын улсыг хожиж хагас шигшээд шалгарсан Германыг 21:8 харьцаатай ядах юмгүй хожиж финалын тоглолтод “А хэсгийн” хоёроор шалгарсан Францын шигшээ багийг 21:16 харьцаатай ялж аваргын цомыг 40 мянган долларын хамт өвөртөлсөн байна.

     Канадын шигшээ багийн тоглогч Мишель Плоуфф шигшээ тоглолтод 14 оноо авч “FIBA 3x3 Women’s Series 2022” тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн байна.