MSports logo
Жэйсон Тэйтумийн эргэн ирэх хугацаа наашилж, улирлын сүүлээр ирэх магадлалтай
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 6

  • Жэйсон Тэйтумийн эргэн ирэх хугацаа наашилж, улирлын сүүлээр ирэх магадлалтай

    Бостон Селтикс багийн супер од Жэйсон Тэйтум өнгөрсөн Плей-оффын үеэр ахиллесийн гэмтэл авсан гурван од тоглогчийн нэг болсон харамсалтай явдал тохиосон билээ. Нөгөө хоёр тоглогч болох Дамиан Лиллард, Тайрис Халибуртон нар улирлыг өнжих ч магадлалтай гэсэн бол Тэйтумын хувьд үгүй байлаа. Түүнийг мөн адил бүтэн улирал өнжиж магадгүй гэсэн таамгууд гараад байсан ч түүний эдгэрэлт хурдан явагдаж байна гэв.

    NBA-ийн сэтгүүлч Жейк Фишерийн хэлснээр, хэрэв Селтикс Тэйтумгүйгээр амжилттай тоглоод, плэй-оффын шатанд шалгарч чадвал Тэйтум улирал дуусахтай зэрэгцээд эргэн ирэх боломжтой хэмээн сонссон байна.

    Жейк Фишер: "Тэйтум гуравдугаар сар гэхэд эргэн ирж магадгүй гэсэн шуугиан дэгдээж байна. Галзуу сонсогдож байгаа ч мэс засал, эдгэрэх явцаа сайжруулсан байх. Миний бодлоор хамгийн чухал зүйл бол Бостоны улирлын нөхцөл байдал. Эцсийн эцэст Жэйсон Тэйтумын эргэн ирэлтэд багийнх нь амжилт маш чухал байх болно" гэжээ.

    Дээрх мэдээг батлах нэгэн цочирдуулам бичлэг цацагдсан байна.

    Ерөнхийдөө ахиллесийн гэмтэл 7-18 сарын хугацаанд эдгэрдэг бөгөөд мөн адил гэмтэлтэй Лиллард, Халибуртон нарын иргэж ирэх хуваарь үүнийг нь батална.

    Харин энэ долоо хоногийн эхээр Тэйтумын дасгал хийж байгаа бичлэг интернэтэд тавигдсан. Тэр яг одоо ч талбай дээр гараад тоглоход бэлэн байгаа юм шиг харагдаж байгаа нь хүн бүрийг цочирдуулав. Харин Селтикс түүнийг 100 хувь бүрэн эдгэтэл нь хүлээх болно.