MSports logo
The MongolZ багийн хожигдох эрхгүй тоглолт
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 6

  • The MongolZ багийн хожигдох эрхгүй тоглолт

    The MongolZ багийн оролцож байгаа ESL Pro League Season 22 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээн нь жилд хоёр удаа зохиогддог Дэлхийн өндөр чансааны тэмцээн юм. Уг тэмцээний явагдах формат нь гурван хожил байгуулсан баг дараагийн шат буюу шөвгийн наймд шалгарч, гурван хожигдол авсан баг тэмцээнийг өндөрлүүлэх юм. 

    The MongolZ багийн хожигдох эрхгүй тоглолт

    Монгол улсын төлөөлөл The MongolZ баг эхний тоглолтоо Орос улсын төлөөлөл HOTU багтай тоглож хожигдон, дараагийн тоглолтоо Украйн улсын төлөөлөл Inner Circle багтай тоглож мөн адил хожигдол хүлээсэн юм. 

    The MongolZ багийн хожигдох эрхгүй тоглолт

    Тэгвэл The MongolZ багийн дараагийн тоглолт өнөөдөр орой 21:30 минутаас GamerLegion багийн эсрэг тоглохоор хуваарь гарсан байна. Энэ тоглолтод The MongolZ баг ялалт байгуулахгүй бол тэмцээнийг өндөрлүүлэх юм. Тиймээс заавал хожил байгуулах хэрэгтэй чухал тоглолт болох юм. 

    The MongolZ багийн хожигдох эрхгүй тоглолт

    Энэ онд уг хоёр баг нийт гурван удаа тааран тогложээ. Энэ оны эхэнд зохиогдсон ESL Pro League Season 21-т The MongolZ баг 2:0-ийн харьцаатай хожсон. Мөн The MongolZ багийн аваргын цомыг өргөсөн Esports World Cup-д The Mongolz баг 2:0-ийн харьцаатай ялалт байгуулсан. IEM Katowice 2025-д The MongolZ баг мөн адил 2:0-ийн харьцаатай хожиж байжээ.