Нацист илэрхийлэл бүхий Германы хөлбөмбөгийн 4 тоо орсон өмсгөлийг олон нийт шүүмжилж байна. Улмаар спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Адидас компаний зүгээс энэхүү өмсгөлийг худалдаалахыг хориглож, хэрэглэгчдийн Германы 44 өмсгөлийг худалдан авахгүй байхыг уриалав.
Тодруулбал, Дэлхийн 2-р дайны үеийн нацистын SS ангиудын хэрэглэж байсан тэмдэгтэй төстэй гэж хэвлэлүүд мэдээлсний дараа Adidas компани хөлбөмбөг сонирхогчдод 44 дугаартай Германы хөлбөмбөгийн хувцас худалдаж авахыг хоригложээ.