Пара хөнгөн атлетикийн энэ оны гурав дахь дэлхийн гран при Итали улсын Жесоло хотод зохиогдож өндөрлөлөө. Гуравдугаар сарын 22-25 хооронд болсон тус тэмцээнд Манай улсаас дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлага дор Үндэсний шигшээ багийн эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин буюу нийт зургаан тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөв. Энэ оны гурав дахь Пара хөнгөн атлетикийн гран при тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдлөө.
Пара хөнгөн атлетикийн тамирчид Италийн гран при тэмцээнээс зургаан медальтай эх орондоо ирлээ
Ө
Өсөхбаяр
4 сарын 1
Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцгийн хоёр зайд Шигшээ багийн тамирчин Т.Мядагмаа тэргүүн байр. F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн байна. Харин эрэгтэйчүүдийн Т-46 ангиллын 1500 метрийн зайд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль хүртжээ. Ийнхүү манай дөрвөн тамирчин хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлөж байна.