MSports logo
ПАРИС 2024: МУГТ М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт шалгарч чадсангүй
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 9

  • ПАРИС 2024: МУГТ М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт шалгарч чадсангүй

    Парисын олимпын наадамд чөлөөт бөхийн 125 кг-ын жинд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Хилчин спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө Азербайжаны бөх Гиорги Мешвилдишвилитай учраа таарч барилдлаа. Барилдааны эхлэлийг М.Лхагвагэрэл сайн 2-0 харьцаатай сайн эхлүүлсэн ч Гиорги хөлийн ажиллагаа сайн байж түүнд нэг ч оноо алдалгүй 2-12 харьцаатай буулгаж авлаа. Ийнхүү МУГТ Лхагвагэрэл дагах эсэх нь Азербайжаны бөх Гиоргигоос хамаарахаар болж байна.

    👉 Олимпын наадамд оролцож буй монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn, болон msports app-аар дамжуулaн цаг алдалгүй аваарай.