MSports logo
ПАРИС 2024: Эхний шатаа давсан М.Лхагвагэрэл Азербайжаны бөхтэй барилдана
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 9

  • ПАРИС 2024: Эхний шатаа давсан М.Лхагвагэрэл Азербайжаны бөхтэй барилдана

    Парисын олимпын наадамд чөлөөт бөхийн 125 кг-ын жинд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Хилчин спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин МУГТ М.Лхагвагэрэл эхний шатанд Дэлхийн аваргын хүрэл медальт Мэйсон Парриштай учраа таарч 10-5 харьцаатай үндсэн цагт буулгаж авлаа.

    Шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө хоёр дахь олимподоо оролцож буй Азербайжаны бөх Гиорги Мешвилдишвилитай учраа таарлаа. Хэрвээ Азербайжаны бөхийг амжилттай буулгаж авбал 2016 оны Риогийн олимпын хүрэл, 2021 оны Токиогийн олимпын мөнгөн медальт, гурван удаагийн дэлхийн аварга Гүржийн алдарт бөх Жено Петриашвил болон Польшийн бөх Роберт Баран нарын аль ялсантай үзнэ.

    ПАРИС 2024: Эхний шатаа давсан М.Лхагвагэрэл Азербайжаны бөхтэй барилдана
    ПАРИС 2024: Эхний шатаа давсан М.Лхагвагэрэл Азербайжаны бөхтэй барилдана