MSports logo
Ялагдашгүй Армада-н залуу од Lamine Yamal багаа аваргын төлөө шалгарууллаа
  • Т
    Тэлмүүн

    6 сарын 6

  • Ялагдашгүй Армада-н залуу од Lamine Yamal багаа аваргын төлөө шалгарууллаа

    “UEFA NATIONS LEAGUE” тэмцээний хагас шигшээ тоглолт Германы Штутгарт хотын 60058 хүний суудалтай алдарт “MHPArena”-д Европын аварга Испани болон Франц улсын шигшээ багууд тоглолоо. 


    Тоглолтын 12 дох минут Францын шигшээ багийн Theo Hernández-ийн зүүн хөлийн цохилт хөндлөвч онож эхний аюултай довтолгоог хийв. Тоглолтын 22 дох минут Mikel Oyarzabal-ийн дамжуулалтаар Nico Williams нээлтийн гоолийг хийж 1:0 харьцаатай Испанийн шигшээ баг тэргүүлж эхлэв. Түүний гоолоос ердөө 3 минутын дараа Mikel Oyarzabal-ийн ганган дамжуулалтаар Mikel Merino гоол оруулж 2:0 болгов. Тоглолтын 44 дэх минут Real Madrid клубт нэгдээд байгаа хамгаалагч Dean Huijsen гоол оруулсан ч шүүгч отон тоглолт гэж үзэн тооцсонгүй.

    Ялагдашгүй Армада-н залуу од Lamine Yamal багаа аваргын төлөө шалгарууллаа

    Францын шигшээ баг аюултай хэд хэдэн довтолгоо гүйцэтгэсэн ч Испани хаалгач Unai Simón эхний үед дэндүү ганган хаалтуудаар багаа аварч чадав. Хоёрдугаар хагас эхлээд удаагүй Lamine Yamal дээр Франц хагас хамгаалагч Adrien Rabiot 16 метрийн шугаман дотор алдаа гаргаснаар Испанийн шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг авав. Улмаар торгуулийн цохилтыг залуу од Lamine Yamal амжилттай гүйцэтгэж 3:0 болгон холдууллаа. Тоглолтын 55 дахь минут Nico Williams-ийн дамжуулалтаар Pedri гоол оруулж 4:0 болгов. Тоглолтын 59 дэх минут Kyllian Mbappe дээр Pedro Porro 16-н шугаман дотор алдаа гарган зогсоож 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Францчууд авав. Үүнийг нь Франц од Kyllian Mbappe амжилттай ашиглан тоог 4:1 болгон ойртуулав. Гэсэн ч тоглолтын 67 дох минут Испанийн шигшээ багийн залуу од Lamine Yamal гоол оруулан 5:1 болгож Францчуудыг хүнд байдалд оруулав.

    Ялагдашгүй Армада-н залуу од Lamine Yamal багаа аваргын төлөө шалгарууллаа

    Тоглолтын 79 дэх минут сэлгээгээр орж ирээд удаагүй байгаа Rayan Cherki зүүн хөлийн ганган цохилтоор 5:2 болгов. Тоглолтын 84 дэх минут сэлгээгээр орж ирсэн Malo Gusto-ийн баруун жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтад Dani Vivian санамсаргүй өөрийн хаалганд гоолдож 5:3 болгон ойртууллаа.


    Улмаар тоглолтын 90+3 дахь минутад Rayan Cherki-ийн дамжуулалтаар Randal Kolo Muani мөргөж гоол оруулан 5:4 болгон гоёмсог эргэн ирсэн ч тэдэнд хангалттай хугацаа үлдсэнгүй үндсэн цаг дуусаж хүчирхэг “Ялагдашгүй Армада” нар болох Испанийн шигшээ баг аваргын төлөө Cristiano Ronaldo-р ахлуулсан Португалийн шигшээ багтай тоглохоор боллоо.