MSports logo
WNBA-ийн Либерти багийн од Бреанна Стюарт улирлын онооны рекордыг шинэчлэн тогтоолоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 6

  • WNBA-ийн Либерти багийн од Бреанна Стюарт улирлын онооны рекордыг шинэчлэн тогтоолоо

    Хойд Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн лигийн улирлын тоглолтууд явагдаж Нью Йорк Либерти, Даллас Вингс багуудын тоглолтод Бреанна Стюарт 40 оноо авсан ба 94:93 харьцаатай хожил байгуулж долоо дараалан ялалт байгууллаа. Ийнхүү тэрээр энэ улиралд нийтдээ 885 оноо өөрийн нэр дээр бүртгүүлж нэг улиралд авсан дээд амжилтыг тогтоосон байна. Өмнөх амжилтыг Финикс Меркури багийн довтлогч Диана Таураси 2006 онд 36 тоглолтод 861 оноо аван эзэмшиж байсан байна. Манай цагаар өглөө болсон уг тоглолт Бреанна Стюартын улирлын 38 дахь тоглолт байжээ. WNBA өнгөрсөн жилийн улирлын тоглолт 36 байсан бол энэ жил 4 тоглолт нэмж 40 болсон билээ. Тэрээр энэ улиралд 22.8 оноо, 9.4 самбар, 3.9 оновчтой дамжуулалт дунджилж байна. Либерти баг долоо дараалсан ялалт байгуулж 31-7 гэсэн амжилттайгаар дорнод бүсээ итгэл төгс тэргүүлж байна. Харин өмнөд бүсэд Лас Вегас Эйс баг 32-6 амжилттай тэргүүлж байгаа. Либерти баг энэ баасан гарагт Лос Анжелес Спаркс багтай тоглох ба ням гарагт Вашингтон Мистикс багтай тоглож улирлын тоглолтууд дуусах нь ээ. 

    WNBA-ийн Либерти багийн од Бреанна Стюарт улирлын онооны рекордыг шинэчлэн тогтоолоо