2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөхөд 1 тойрог дутуу, Ази тивээс дараагийн шатанд шалгарсан багууд тодорлоо. Тэдний дунд Узбекистан, Йордан, Өмнөд Солонгосын шигшээ багууд тус тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа.
Узбекистан улсын хувьд энэ нь түүхэн амжилт бөгөөд тус улс анх удаа Дэлхийн Аваргын үндсэн шатанд оролцохоор боллоо. Сүүлийн жилүүдэд залуучуудын академийн хөгжил мэргэжлийн бэлтгэлийн чанарт онцгой анхаарсны үр дүнд Узбекистан Азийн хүчирхэг багуудын нэг болж чадсаныг энэ амжилт харуулж байна.