Бидний мэдэх Сэргэлэн охин Янсун, Боолын Ангууч, Виндстрак, Тахал зэрэг олон арван кинонд гол дүрээ бүтээсэн Жан Хёг кино жүжигчнээс гадна боксын спортод хоббитой нэгэн. Саяхан буюу гуравдугаар сарын 1-нд жүжигчин Жан Хёг мэргэжлийн боксын мэргэшлийн гэрчилгээгээ гадан авсан байна. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксчин гэсэн сонирхогч болгоны авч чадаад байдаггүй цолыг авсан ба мэргэжлийн тулаанд ч оролцох эрхтэй болж байна.
Өмнөд Солонгосын жүжигчин Жан Хёг мэргэжлийн боксын болзол хангажээ
Ө
Өсөхбаяр
3 сарын 6
Жан Хёг 2002 онд найз охин Ким Ео Жинтэй болзож эхэлсэн бөгөөд тэд фитнесс клубт танилцаж байсан байна. Жан Хёг тэр цагаас эхлэн фитнес, таеквондо, бокс, Кун До зэрэг олон спортоор хичээллэж байсан байна. Өмнө нь таеквондогийн мэргэжлийн зэрэг авч байсан нь түүнийг спортод ямар хайртай, үнэнчээр хичээллэж байсныг харуулж байна.
Жан Хёг өөрийн 4 нөхдийн хамт энэ зун Монгол орноор зочлон JTBC TVN сувгийн “Хүргэлт Ирлээ” хэмээх контетод оролцсон. Энэ нь Монгол улсын аялал жуулчлал, байгалийн сайхныг сурталчилсан маш сонирхолтой бүтээл болж БНСУ даяар тархсан билээ.