Голден Стэйт Уарриорс багийн довтлон тоглогч Эндрю Виггинс гэр бүлийн хувийн асуудлаас болж хэд хэдэн тоглолт өнжөөд байсан юм. Тэгвэл маргааш болох Милаукий Бакстай хийх тоглолтод оролцоно боломжтой болсон хэмээн ESPN-ээс мэдээлсэн байна. Багийн чухал тоглогчдын нэг Виггинс гэр бүлийн бүлийн асуудлаа шийдсэний дараа өнөөдөр багийн бэлтгэлийн зааланд буцаж нэгдэв.
Виггинс өнөөдөр бэлтгэл хийснийхээ дараа "Би анхаарах ёстой зүйлдээ санаа тавьж, байх ёстой газраа байсан нь дээр гэж бодож байна. Мэдээж дараа нь буцаж ирэх нь ойлгомжтой. Харин тэр тохиромжтой цаг нь хэзээ вэ гэдэг нь үргэлж багт маань асуудал болж байгаа байх. Одоо багтайгаа буцаж нэгдсэн бөгөөд дахин ийм асуудал гарахгүй гэж найдаж байна” хэмээн ESPN-ийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.