"Парис-2024" олимпын бамбарын буухиад нэгдэж бамбарыг зөөх туршлагатай 11,000 хүний 80 хувийг нь сонгожээ. Олимп, Паралимпийн бамбарыг албан ёсны ивээн тэтгэгчид болох Кока-Кола, Банк Популяр, Кейс д'Эпарн нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Олимп, Паралимпийн бамбарын буухиа нь дэлхийн бусад спортын арга хэмжээнээс ялгарах онцгой үйл ажиллагаа байдаг билээ. 2024 оны 5-р сарны 8-нд олимпын бамбар гурвар тулгууртай Белем хөлөг онгоцоор Марсельд Грекээс хүрэлцэн ирэх юм. Улмаар бамбар баригчид Франц улс даяар хийх аялалыг эхлүүлнэ. 11000 бамбар зөөгчдийн 80 хувь нь бамбарыг өртөөлөх батламжаа даваа гарагт авчээ. Үлдсэн хүмүүс одооноос дөрөвдүгээр сарын хооронд тодрох юм байна. Заримыг нь сүүлийн мөч хүртэл нууцлах болно, ялангуяа тамирчид болон алдартай хүмүүсийг гэнэтийн байдлаар харуулахаар төлөвлөжээ.