Талбайн теннисний түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг, "Их дуулга"-ын 22 удаагийн аварга Испанийн домогт теннисчин Рафаэль Надаль Саудын Арабын теннисний холбооны элчин сайдаар Даваа гарагт томилогджээ. Саудын Араб улс спортоо өргөжүүлэх зорилтынхоо хүрээнд илүү олон мэргэжлийн тэмцээнүүдийг зохион байгуулах стратегийн нэг хэсэг нь энэ юм. Саяхан Австралид болсон оны анхны "Их дуулга"-ыг бэртлийн улмаас өнжсөн билээ. Даваа гарагт түүнийг Саудын Арабын теннисний холбооны Элчин сайдаар томилсон нь томоохон арга хэмжээ зохион байгуулдаг улс орнуудын дунд нэр хүндээ харуулахыг эрмэлзсэн явдал боллоо. Их дуулгад 22 удаа түрүүлсэн 37 настай Надаль бэртлийн улмаас мартагдахааргүй жил болж байгаа ч багаасаа дурлаж, хичээллэж байсан спортоо хөгжүүлэхэд цаг зав гаргасаар байна.
Рафаэль Надаль Саудын Арабын теннисний элч төлөөлөгч боллоо
1 сарын 17


"Саудын Арабын хаана ч харсан өсөлт, дэвшлийг харж болно. Би үүний нэг хэсэг болсондоо баяртай байна" гэж олон хүн 20-р зууны шилдэг тоглогч, Испанийн шилдэг теннисчин сэтгэгдлээсээ хуваалцжээ. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар тэрбээр "Би теннис тоглох дуртай учраас үргэлжлүүлэн тоглох болно. Гэхдээ тоглохоос гадна энэ спортыг дэлхий даяар хөгжүүлэхэд нь туслахыг хүсч байна, Саудын Арабт бодит боломж бий" гэжээ.

209 долоо хоногийн турш шилдэг байж, дэлхийн тэргүүлэгч байсан Надаль 2024 онд зодог тайлах магадлал өндөр гэж өмнө нь мэдэгдэж байсан. Тэрбээр саяхан Эр-Рияд дахь өсвөрийн теннисний төвд зочилсон бөгөөд шинэ үүрэг нь түүнийг Ойрхи Дорнодын тус улсад спортыг хөгжүүлэхэд туслах зорилгоор жил бүр Саудын Арабын Вант Улсад цагийг өнгөрүүлэх юм. Тэр дундаа Саудын Арабын Рафа Надалийн шинэ академийг хөгжүүлэхэд туслах болно гэдгийг тус улсын теннисний холбооноос зарлав.