MSports logo
Энэ баасан гарагт THE MONGOLZ баг BLAST Bounty Season 2 тэмцээний эхний тоглолтоо хийнэ.
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 7

  • Энэ баасан гарагт THE MONGOLZ баг BLAST Bounty Season 2 тэмцээний эхний тоглолтоо хийнэ.

    Дэлхийн шилдэг багуудын нэг THE MONGOLZ багийн тоглолтуудыг Монгол болоод Дэлхийн дэмжигчид нь алгасалгүй үздэг болсон билээ. IEM Cologne 2025 тэмцээнд флэй офф-д шалгарч дуусгаад байсан THE MONGOLZ багийн дараагийн оролцох тэмцээн BLAST Bounty Season 2 юм.

    Жилд хоёр удаа зохиогддог BLAST Bounty тэмцээн нь 8-р сарын 5-17-н хүртэл үргэлжилнэ.

    Нийт 32 баг оролцож байгаа энэхүү тэмцээний эхний 2 шат LAN-н хэлбэрээр явагдана.

    Энэ баасан гарагт THE MONGOLZ баг BLAST Bounty Season 2 тэмцээний эхний тоглолтоо хийнэ.

    Одоогийн байдлаар 8 баг дараагийн шатанд шалгараад байгаа бол THE MONGOLZ эхний тоглолт энэ баасан гарагт болно.

    Тэд нь Финлянд улсын төлөөлөл “ENCE” багтай таарсан бөгөөд хоёр баг өмнө нь нийт 4 удаа тааран тоглоход 2:2 гэсэн харьцаатай байна. 

    Энэ баасан гарагт THE MONGOLZ баг BLAST Bounty Season 2 тэмцээний эхний тоглолтоо хийнэ.

    Сонирхуулахад BLAST Bounty season1 нь 1-сарын 14-26 өдрүүдэд болж өндөрлөж саяхан болсон “IEM Cologne 2025” аварга баг TEAM SPIRIT түрүүлсэн билээ. Тухайн  тэмцээнд “THE MONGOLZ” баг оролцоогүй бөгөөд шалтгаан нь багийн тоглогч SENZU-н гарын бэртэл хэмээн мэдэгдсэн.