MSports logo
FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 6

  • FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав

    Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод хөшгөө нээлээ. Нийт 16 улсын шигшээ багууд 4 хэсэгт хуваагдаж хэсгээ тэргүүлсэн шигшээ багууд шууд шөвгийн 8-д шалгарах бөгөөд хэсгээс хоёр болон гуравдугаар байранд шалгарсан шигшээ багууд хоорондоо өрсөлдөж шөвгийн 8-д шалгарах эрхээ авна. Тэмцээний C болон D хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө.

    FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав

    D хэсгийн эхний тоглолт Шинэ-Зеландын шигшээ баг Иракын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагаст чансааны хамгийн доор бичигдэж буй Иракын шигшээ баг нэг онооны зөрүүтэй илүүрхэж дуусгасан ч тоглолтын хоёрдугаар хагаст ялангуяа төгсгөлийн дөрөвдүгээр үед Шинэ-Зеландын шигшээ баг илүү гэдгээ харуулж 100:78 харьцаатай буулгаж авснаар тэмцээний эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Шинэ-Зеландын шигшээ багийн холбон тоглогч Taylor Britt гайхалтай байж 21 оноо, 6 самбар, 6 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж чухал хожил байгууллаа.

    FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав

    D хэсгийн хоёр дахь тоглолт Хятадын Тайвань болон Филлипины шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс Хятадын Тайваны шигшээ баг хурдаар илүүрхэж байсан бөгөөд эхний хагасыг тэд 43:34 харьцаатай илүүрхэв. Улмаар хоёрдугаар хагаст багууд харилцан довтолгоо зонхилсон тоглолтыг үзүүлж Хятадын Тайваны шигшээ баг 95:87 харьцаатай маш чухал хожил авч чадлаа. Энэхүү тоглолтод Хятадын Тайваны шигшээ багаас Ying-Chun Chen гайхалтай байж 34 оноо авч алсын зайн шидэлтийг 8 шидэж 6-г нь амжилттай болголоо. Харин Филлипины шигшээ багаас Justin Brownlee 19 оноо, 7 самбар авч багаа тэргүүлсэн ч алдааны асуудлаас болж талбайг орхив.

    FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав

    C хэсгийн эхний тоглолт Йорданы шигшээ баг болон Энэтхэгийн шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө. Хэдийгээр Йорданы шигшээ баг чансаагаар хол илүү боловч Энэтхэгийн шигшээ баг багаараа маш сайн хамгаалж эхний хагас 38:38 харьцаатай тэнцээгээр өндөрлөв. Улмаар тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөл хэсэгт буюу 53 секунд дутуу байхад Энэтхэгийн баг 80:76 харьцаатай тэргүүлж байсан ч төгсгөлөө тааруу хийж үндсэн цагт 80:80 харьцаатай тэнцсэнээр нэмэлт цаг сунгахаар болов. Нэмэлт цагт Йорданы шигшээ баг илүү гэдгээ харуулж 91:84 харьцаатай буулган авч эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Йорданы шигшээ багаас Dar Tucker 30 оноо, 6 самбар авч багаа тэргүүлж түүнд Hashem Abbaas 24 оноо, 7 самбар авч тус хүргэлээ.

    FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав

    C хэсгийн хоёр дахь тоглолт талбайн эзэд болох Саудын-Арабын шигшээ баг болон БНХАУ-н шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагасыг БНХАУ-н шигшээ баг 53:43 харьцаатай талбайн эздийг илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагаст талбайн эзэд төгсгөлийг сайн хийж 5 оноо болгон ойртуулсан ч үндсэн цагт БНХАУ-н шигшээ баг 93:88 харьцаатай буулган авч эхний хожлоо байгуулав. Тус тоглолтод БНХАУ-н шигшээ багаас Jinqiu Hu сайн байж 20 оноо, 5 самбар авч багаа тэргүүлсэн бол талбайн эзэн Саудын-Арабаас Muhammad-ali Rakhman 32 оноо авч багаа тэргүүллээ. 

    FIBA Asia Cup 2025: Тэмцээний эхний өдөр талбайн эзэд БНХАУ-н шигшээг сандаргав