Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах эрхийг аван бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох ба ирээдүйн сагсан бөмбөгийн Дэлхийн одууд цугладаг тэмцээн юм.
Монгол улсын шигшээ баг бэлтгэлдээ гарсан ба өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа ба 12 тоглогч эх орноо төлөөлнө.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б. Ганхөлөг, Б. Тамжид, Э. Дашням,
Л. Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С. Эрхбаяр нар ажиллаж байна.
Монголд анх удаа зохион байгуулагдсан FIBA 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шигшээ баг “С” хэсэгт орсоэ бөгөөд энэ хэсэгт
Бүгд Найрамдах Хятад Ард улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Малайзын багууд байгаа юм.