Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгын KITEC-ийн Star Hall ордонд болно. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр эхэлж, сүүлийн өдөр холимог багийн төрлөөр тамирчид өрсөлдөнө. 36 улсын 272 хүчтэнгүүд тивийн аваргуудаа тодруулахаар ийнхүү Хонконгт хуран чуулаад байна.
Жүдо бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр манай 8 бөх өрсөлдөж байна
Б
Бэлгүүн
4 сарын 20
Өнөөдөр эмэгтэй 48кг, 52 кг, 57кг, эрэгтэй 60кг, 66 кг-ийн барилдаан явагдана.
Манай улсаас өнөөдөр
- 60 кг - Э.Ариунболд, Б.Цогт-Очир
- 66 кг - Б.Эрхэмбаяр
- 48 кг - Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
- 52 кг - Л.Сосорбарам
- 57 кг - Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
Жин тус бүрээс дэлхийн чансааны эхний 17-д багтсан тамирчид Парисын наадамд оролцох эрх авна. Улс орнууд нэг жинд зөвхөн нэг тамирчны болзол хангадаг. Манай жүдочид бүтэн багаараа олимпод орох бүрэн боломжтой.