MSports logo
Чөлөөт бөхийн олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр Бишкек хотноо эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 19

  • Чөлөөт бөхийн олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр Бишкек хотноо эхэллээ

    “Парис-2024” зуны олимпод Ази тивээс оролцох эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо эхэлж байна. Тус тэмцээн нэг өдрийн форматаар буюу эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн барилдааны төрлүүд нэг, нэг өдөр явагдаж өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн ангилал, маргааш эмэгтэйчүүд, тэмцээний сүүлийн өдөр сонгомол бөхийн төрлөөр явагдаж олимпын эрх авах тамирчдаа тодруулах нь ээ. Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас эрэгтэйчүүдийн төрөлд 6 тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд 4 тамирчин өрсөлдөж байна. Тодруулбал өнөөдөр эрэгтэйчүүдийн ангилалд: 

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover

    Манай тамирчид өглөө 08.00 цагаас эхлэн эмчийн үзлэгээр орж, жингээ шалгуулаад барилдаандаа гарахад бэлэн болоод байна. 

    Манай тамирчдын өнөөдөр барилдах жин тус бүрийн оноолтыг хүргэж байна. 

     

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover

    Маргааш болох эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцээнд: 

    cover
    cover
    cover
    cover

    Өнгөрсөн жил зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 50 кг-д Д.Отгонжаргал, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ баталгаажуулсан тул энэ удаагийн тэмцээнд үлдсэн 4-н жинд эрхийн төлөө өрсөлдөх юм. 

    Зуны 33 дахь удаагийн олимпын чөлөөт бөхийн төрөлд жин тус бүрд дэлхийн шилдгийн шилдэг 16 тамирчин өрсөлдөнө. Өнөөдрийн байдлаар жин тус бүрд 11 тамирчин олимпын эрхээ аваад байна. Үлдсэн 5 эрхийн 2 нь одоо Бишкек хотноо болж буй Азийн бүсийн тэмцээнээс тодрох бол хамгийн сүүлчийн дэлхийн эрхийн тэмцээн ирэх 5-р сард Туркийн нийслэл Станбул хотноо зохион байгуулагдана. Улмаар Парисын олимпыг зорих хамгийн сүүлчийн тамирчдын нэрс тодорно.