Ази бөхийн тамирчдад олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Киргизын улсын Бишкек хотноо өнөөдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн өрсөлдөөнөөр эрхийн тэмцээн эхэлж, манай улсыг төлөөлж 6 бөх дэвжээнд гарснаас хагас шигшээд 4 бөх шалгарлаа. Энэ тэмцээнд медаль гэж байхгүй. Хагас шигшээд шалгарч, хагас шигшээ барилдаанд ялалт байгуулвал олимпын эрх авах юм. Жин бүрт хоёр эрх олгоно.
Хагас шигшээд шалгарсан Монгол бөхчүүд:
57 кг - Бекзат Алмаз (Киргиз) – Б.Мөнх-Эрдэнэ (Монгол)
86 кг - Б.Бат-Эрдэнэ (Монгол) - Зушен Лин (Хятад)
97 кг - Г.Ганхуяг (Монгол) - Амирали Азарпира (Иран)
125 кг - Денг Живей (Хятад) – М.Лхагвагэрэл (Монгол)
Шигшээ барилдаанууд 20:00 цагт эхэлнэ.