MSports logo
Жимми Батлер, Терри Розиер нар Булссын эсрэг тоглолтод оролцохгүй
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 19

  • Жимми Батлер, Терри Розиер нар Булссын эсрэг тоглолтод оролцохгүй
    quote

    Майами Хит, Чикаго Булсс багуудын PLAY IN-ий тоглолт маргааш өглөө 07:00 цагт явагдана.

    Майами Хит багийн од Жимми Батлер пүрэв гарагт Филадельфи 76ерс багийн эсрэг тоглолтод авсан MCL гэмтлийн улмаас олон долоо хоног талбайд гарахгүй гэж The Athletic-ийн Шама Чараниа мэдээллээ. Хит өнгөрсөн улирлын гайхамшигийг дахин бүтээж, плей-оффт Батлераар ахлуулсан NBA-ийн финалд буцаж ирэхээр хичээж байсан ч одоо нөхцөл байдал муугаар эргэлээ.Хитийн хувьд Жимми Батлерийн бэртэл маш том цохилт болсон нь дамжиггүй.

    Жимми Батлер, Терри Розиер нар Булссын эсрэг тоглолтод оролцохгүй

    Эх сурвалжийн мэдээлснээр Батлер MCL-ийн шөрмөсний гэмтэлтэй байгаа нь MRI-аар батлагдсан бөгөөд "хэдэн долоо хоног" талбайд гарахгүй. Мөн багийн зүгээс баасан гарагт болох "Буллс"-ын эсрэг хийх тоглолтонд Терри Розьер оролцох боломжгүй тухай мэдээлсэн байна.

    Жимми Батлер, Терри Розиер нар Булссын эсрэг тоглолтод оролцохгүй

    Терри Розиер хүзүүндээ бэртэл авсны улмаас тоглолтод оролцохгүй боломжгүй байгаа билээ. Майами Хит өнгөрөгч 1-р сард Розиерыг худалдаж авснаар Кайл Лоури болон 2027 оны эхний тойргийн эрхийг Шарлотт Хорнетс рүү илгээсэн. Тэрбээр Хитийн төлөө 31 тоглолтод оролцож, 16.4 оноо, 4.6 оновчтой дамжуулалт дунджилсан байна.