2023 оны сүүлчээр Отоваяма нэрийг авч, өөрийн дэвжээгээ нээсэн Ёкозүна М.Ананд Какүрюү дэмжээндээ монгол шавь элсүүлэхээр оролдсон ч Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбооноос зөвшөөрөл олгосонгүй.
Энэ жил Мичинокү ояката тэтгэвэртээ гарч, дэвжээ нь хаагдсан ба тус дэвжээний бөхчүүд нь Отоваяма дэвжээнд шилжин ирсэн. Тэдний дунд окэзи Киришима байгаа.