Лос Анжелес Лэйкерс багаас энэ жил чөлөөт агент болоод буй Леброн Жэймсийг авч үлдэхийн тулд гурван жилийн 160 сая долларын санал тавихаар бэлтгэж байгаа талаар спортын олон эх сурвалжууд мэдээлж байна. Лэйкерсийн шинэ ахлах дасгалжуулагч Ж.Ж.Редикийг албан ёсоор зарласан хэвлэлийн бага хурлын үеэр олны анхаарал татсан хамгийн том шуугиан нь ESPN-ийн сэтгүүлч Дэйв Макменаминий мэдэгдсэн Лэйкерс Леброн Жэймст гурван жилийн гэрээ байгуулахад бэлэн байгаа гэсэн мэдээ байв. Хамгийн дээд гэрээний сунгалтыг 160 сая долларт барина гэжээ.