MSports logo
Солилцоо: Микал Бриджес Нью Йорк Никс багт нэгдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 26

  • Солилцоо: Микал Бриджес Нью Йорк Никс багт нэгдлээ

    NBA-ийн улирал дуусаж багууд аль хэдийн солилцоо наймааны хөдөлгөөнд ороод эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Брүүклин Нетс багийн довтлогч, улиралд жигд тоглолтоороо алдартай Микал Бриджес Нью Йорк Никс багт нэгдсэн байна.

    ESPN-ийн Адриан Вожнаровскийн мэдээлснээр, Брүүклин Нетс саяхан Бриджесийг Нью Йорк Никстэй солилцох гэрээ байгуулж, үүний хариуд Нетс Бояан Богданович болон ирээдүйн хамгаалалтгүй эхний тойргийн дөрвөн эрх болон хамгаалалттай нэг эрхийг авахаар болон байна. 

    Нью Йорк Никс: Микал Бриджес

    Брүүклин Нетс: Бояан Богданович болон 2025, 2027, 2028, 2029, 2031 оны драфтын эрх 

    Солилцоо: Микал Бриджес Нью Йорк Никс багт нэгдлээ

    Ийнхүү NCAA-ийн Вилланова Уайлдкэтс багийн хуучин андууд болох Жэйлен Брансон, Жош Харт, Донте ДиВинчензо, Микал Бриджес нар Нью Йорк Никс багт ирэх улиралд хамтдаа хүчин зүтгэхээр болж байна. 

    Бриджес өнгөрсөн жил Нетсийн хамтаар 19.6 оноо, 4.5 самбар дунджилсан ба 2023 болон 2024 оны улиралд бүтэн улирал нэг ч тоглолт өнжилгүй тоглосон хоёр дахь улирал нь байсан. Түүний Финикс Санс багтай хийсэн дөрвөн жилийн 90.9 сая долларын гэрээ дуусахад хоёр жил үлдээд байгаа юм. 

    Солилцоо: Микал Бриджес Нью Йорк Никс багт нэгдлээ