MSports logo
Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 27

  • Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    2024 оны NBA-ийн драфтын эхний тойргийн сонголтууд Нью Йорк мужийн Брүүклин хотын “Barclays Center-т явагдаж байна. Өглөө 08:00 цагаас эхэлсэн драфтын шилдэг 10 тоглогчийг танилцуулж байна.

     

    10. Юта Жазз - Коди Уильямс

    Төрсөн он сар: 2004.11.20

    Сургууль: Колорадо

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Калифорнийн Сан Луис Обиспо хотод төрсөн Уильямс Аризона мужийн Гилберт хотын Перри ахлах сургуульд суралцжээ. Тэрээр ахлах сургуульдаа маш чадварлаг тоглогч байсан бөгөөд бага насандаа бүсийн шилдэг тоглогчоор тодорч, өөрийн ангиллын улсын аварга цолыг хүртсэн удаатай. Ахлах ангидаа тэрбээр багтайгаа хамт 30-1 хожил байгуулж, хоёр дахь удаагаа аварга болсон. 2023 оны “McDonald's All American Boys” болон “Nike Hoops Summit”-д оролцсон. Мөн 2023 оны FIBA-гаас зохион байгуулдаг 19 хүртэлх насны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Колорадогийн ахлах дасгалжуулагч Тад Бойлоор удирдуулсан АНУ-ын багт тоглож байжээ. Колорадо мужийн коллежид суралцахдаа 28,1 минутад 11.9 оноо, 3.0 самбар, 1.6 оновчтой дамжуулалт дунджилжээ.

    9. Мемфис Гриззлес – Зак Эди

    Төрсөн он сар: 2002.03.14

    Сургууль: Пурдью

    Улс: Канад

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Канад улсын Торонто хотод төрсөн Зак Эди хамгийн сонин нь ахлах сургуулийн хоёрдугаар курс хүртлээ сагсан бөмбөг тоглоогүй гэдэг. Сагсан бөмбөгөөр хичээллэснийхээ дараа өөрийн чадвараа нээн харуулж Пурдьюгийн Их сургуульд элссэн байна. Улмаар 2021 онд “Big Ten All-Freshman” багт сонгогдсон бөгөөд бага болон ахлах ангидаа нэг тоглолтод дор хаяж 22 оноо, 12 самбар, хоёр бөмбөг таслалт дунджилж, Канда улсын шилдэг тоглогчдын нэг болсон. Тэрбээр хоёр жил дараалан Үндэсний шилдэг тоглогч, оны шилдэг арван тоглогчийн шагналуудыг хүртэж, 2023 оны MVP, 2024 онд NCAA-д тоглосон тоглолт бүртээ 25.2 оноо дунджилсан байна. 

    8. Сан Антонио Спөрс – Роб Диллингхэм /Миннесота Тимбервулвс багруу сольсон/

    Төрсөн он сар: 2005.04.01

    Сургууль: Кентаки

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Диллингхэм АНУ-ын Хикори хотоос гаралтай. 2021 онд Мексикт болсон FIBA-ийн 16 хүртэлх насны Америкийн аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдаж, Аргентинтай хийсэн шигшээ тоглолтод 31 оноо, 6 самбар, дөрвөн оновчтой дамжуулалт, гурван бөмбөг таслалт хийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байжээ. Кентакид өнгөрүүлсэн улиралдаа Диллингхэм ихэвчлэн сэлгээнээс тоглолтод оролцож, нэг тоглолтод 15.2 оноо, 3.9 оновчтой дамжуулалт, 2.9 самбар, 1.0 бөмбөг таслалт дунджилжээ. Тэрээр нэг тоглолтод 4.5 удаа алсын зайнаас шилэх оролдлого хийхдээ 44.4%-ийг гүйцэтгэлтэй байсан нь түүнийг хэр хэмжээний шидэгч гэдгийг батлан харуулж байна. 

    7. Портланд Трэйл Блайзерс – Донован Клинган

    Төрсөн он сар: 2004.02.23

    Сургууль: Коннектикат

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    АНУ-ын Бристол хотын уугуул Клинган ахлах ангийн сурагч байхдаа 30.3 оноо, 18.4 самбар, 6.2 блок дунджилж байжээ. “Gatorade”-ийн хоёр удаагийн шилдэг тоглогч болсон тэрбээр 2022 оны ахлах сургуулийн 50 шилдэг тоглогчоор тодорсон удаатай. Түүний самбар доорх тоглолт, самбараас бөмбөг авалт, өндөр хувьтай довтолгоо нь сургуулиа 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд тусалсан гэдэг. Клинган 2023-24 оны улирлыг амжилттай дуусгаж, хамгаалалтын үнэлгээгээр нэлээд дээгүүр байр эзэлсэн ба талбай дээрх үр ашигтай байдлаараа эхний 10-т жагссан байна.

    6. Шарлотт Хорнетс – Тиджане Салаун

    Төрсөн он сар: 2005.08.10

    Сургууль: Чолет Баскет

    Улс: Франц

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Франц залуу 2021 Cholet Basket-д элсэж өөрийн тоглолтоо нээн харуулсан.2023 онд тэрбээр улсынхаа "Ирээдүйн цом" тэмцээний үнэ цэнтэй тоглогч болж, нэг тоглолтод 17.7 оноо, 7.3 самбар дунджилсан. Салаун 2023 оны FIBA-ийн 18 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багт тоглосон. 2023-2024 онд Чолет Баскет багийн хамт 49 тоглолтод оролцохдоо 23.2 минутад 9.6 оноо, 3.9 самбар, 1.0 бөмбөг таслалт дунджилсан байна.

    5. Детройт Пистонс – Рон Холланд II

    Төрсөн он сар: 2005.07.07

    Сургууль: G лигийн Игните баг

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Техас мужийн Данканвилл хотоос 2023 оны “Nike Hoop Summit”-д АНУ-ыг төлөөлж тоглохдоо “Gatorade”-ийн нэрэмжит шилдэг тоглогчоор тодорч, 2023 оны “McDonald's All American”-ийн шилдэг тоглогчдын нэгэээр шалгарсан. Тэрбээр ESPN-ээс тодруулдаг 2023 оны их сургуулиудын шилдэг тоглогчдын 2-р байрт эрэмбэлэгджээ. Улмаар Холланд коллежоо орхиж, 2023-24 онд G лигийн Игните багт тоглож байхдаа гэмтэл авсан ба мэс засал хийлгэхээс өмнө ердөө 14 тоглолт хийжээ. Холланд G лигт богино хугацаанд тоглосон ч 20.6 оноо, 6.6 самбар, 3.2 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дунджилж байжээ. 

    4. Сан Антонио Спөрс – Стефон Кэстл

    Төрсөн он сар: 2004.11.01

    Сургууль: Коннектикат

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    3. Хьюстон Рокетс – Рийд Шеппард 

    Төрсөн он сар: 2004.06.24

    Сургууль: Кентаки

    Улс: АНУ

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Шеппард 2022 онд “Gatorade”-ийн оны шилдэг тоглогч, 2023 оны Кентаки мужийн шилдэг тоглогчоор шалгарсан удаатай. Шеппард Кентакид нэгдүгээр курстээ улиралд дунджаар 12.5 оноо авчээ. Коллеждоо алсын зайнаас 52.1%-тай шидсэн нь улсаа тэргүүлсэн удаатай. Шеппардын аав Жефф мөн Кентаки мужид тоглож байсан бөгөөд NBA-д Атланта Хокс багт тоглож байжээ. 

    2. Вашингтон Визардс – Алекс Сарр 

    Төрсөн он сар: 2005.04.26

    Сургууль: Перт /Австрали/

    Улс: Франц

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    Алекс Сарр Францын Бордо хотод сагсан бөмбөгчний гэр бүлд төрсөн. Тэрбээр дөрвөн настайгаасаа энэ спортод хөл тавьсан ба түүнээс хойш тасралтгүй хичээллэж, 2019 оноос эхлэн Реал Мадридын өсвөрийн багт хоёр улирал тоглосон. Удалгүй 2021 онд АНУ-руу нүүж, Элит багт хоёр улирал тоглосон байна.. Түүнээс хойш өөрийгөө батлан харуулж, драфтын эхний сонголт болох эрхтэй тоглогч гэдгээ батлан харуулсан. Сарр Австралийн “NBL” лигт Перт Уайлдкатс багт элсэж, 30 тоглолтод оролцохдоо 9.6 оноо, 4.5 самбар, 1.0 оновчтой дамжуулалт, 1.5 хаалт дунджилж байжээ. 

    1. Атланта Хокс – Закари Рисачер 

    Төрсөн он сар: 2005.04.08

    Сургууль: JL Bourg-en-Bresse /Франц/

    Улс: Франц

    Танилц: 2024 оны NBA-ийн драфтын шилдэг 10 тоглогч

    2024 оны NBA-ийн тэргүүн сонголт Рисачер өөрийн ур чадвараас гадна биеийн хэмжээ, гарын урт, шидэлтийн чадвараараа танигдсан. Өдгөө 19 настай Франц залуу сургуульдаа мэргэн буучаар тодорсон бөгөөд нийт авсан онооныхоо 39 хувийг аркны араас авахдаа 46-аас дээш хувьтай шидэж байжээ. Рисачер самбараас бөмбөг авах, хамгаалах чадвар өндөртэйгөөс гадна ямар ч довтолгоог дэмжиж чадна. Түүний хоёр талт тоглолт JL Bourg багт олон нөлөө үзүүлсэн ба Атланта Хокс баг түүнийг ирээдүйгээ хэмээн үзэж байна. 

    2.05 метр, өргөн алдтай Рисачер нь NBA-ийн довтлогчийн байрлалт тохирсон хэмжээтэй. Дундын зайн шидэлтийн хувь өндөртэй ч чөлөөт шидэлтийн хувь нь 70 байгаа нь түүнийг хөгжих шаардлагатай. Мөн өмнөх улиралд 1.0 оновчтой дамжуулалт дунджилсан нь Хокс багт түүн дээр ажиллах хэд хэдэн зүйл байгааг харуулж байна. Ийнхүү хоёр жил дарааллан NBA-ийн драфтын тэргүүн сонголтоор Франц тоглогчид сонгогдож байна.