MSports logo
NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 26

  • NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

     NBA-ийн 2024 оны финалын дараа багууд өөрсдийн чөлөөт агентуудтай хэлэлцээр хийх, багахан хугацаа үлдээд байна. ESPN-ээс гаргасан энэ жил чөлөөт агентын зах зээлд хамгийн нэр хүндтэй яваа 20 тоглогчийг цувралаар хүргэж байна. Та өмнөх 10 тоглогчийг мэдээллийг энд дарж сонирхох боломжтой. 

     

    10. Малик Монк

    Сакременто Кингс /Хамгаалагч/

    Монк Кингстэй дөрвөн жилийн 78 сая долларын гэрээ үзэглэсэн.

    Монк өнгөрсөн улиралд нэг тоглолтод ердөө 26 минут тоглохдоо 15.4 оноо, 5.1 оновчтой дамжуулалт дунджилсан нь өөрийнх нь замналын хамгийн дээд үзүүлэлт болсон. Улирлын төгсгөлд шөрмөс нь сунаснаар улирлаа дуусгасан боловч оны шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртэж өөрийн үнэ цэнээ өсгөсөн. Өнгөрсөн дөрвөн зун гурав дахь удаагаа чөлөөт агент болсон Монк одоо л замналынхаа хамгийн өндөр дүнтэй гэрээг хийж байна. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    9. Демар ДеРозан

    Чикаго Буллс /Довтлогч/

    Өдгөө 34 настай ДеРозаны насанд хүмүүс санаа зовж болох ч түүний ур чадвар, оноо авалт ямар ч багт хэрэгтэй хэвээр байгаа. Чикаго Буллс багт нэгдсэний дараа ДеРозан хоёр удаа Бүх -од болсон. Мөн энэ улиралд Жерри Уэстийн нэрэмжит оны шилдэг “Clutch” тоглогчийн шагналын дэд байран Стефен Көрригийн араас нэрлэгдсэн. Өнгөрсөн улиралд 24 оноо, 4.3 самбар, 5.3 оновчтой дамжуулалт дунджлахдаа 48%-тай довтолсон түүнийг сонирхох багууд чамлахгүй их. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    8. ӨЖ Ануноби

    Нью Йорк Никс /Довтлогч/

    Онооны статистик үзүүлэлт болон талбай дээрх үр ашигтай байдлаараа Ануноби шиг тоглогчид тун ховор.  Талбайн хоёр талд Анунобигийн үүрэг, тоглолтын үнэ цэнийг Нью Йорк Никс багийн тоглолтыг үзсэн хүн бүр мэдэж байгаа. 12-р сарын сүүлээр Никст нэгдсэнийхээ дараа тус багт 23 тоглолт хийхдээ 20 ялж 3 ялагдсан амжилт нь тэднийг Плэй-оффт шалгаруулж зүүн бүсийн хасагдах шат хүртэл явуулж чадсан. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    7. Паскал Сиакам

    Индиана Пэйсерс /Довтлогч/

    Сиакам Пэйсерстэй дөрвөн жилийн 189.5 сая долларын гэрээг зөвшөөрсөн.

    Улирлын дундуур Сиакамыг Индианад авчирч, Тайрис Халибуртонтой хамт хослуулсан нэмсэн нь Пэйсерсийг дорнод бүсийн финалд шалгарахад том нөлөө үзүүлсэн. Индиана Пэйсерс багтаа гол нөлөө үзүүлсэн түүнийг алдахыг хүсээгүй бөгөөд чөлөөт агент болсон түүнтэй 4 жилийн гэрээ саяхан хийсэн. Сиакам өнгөрсөн жил 21.7 оноо, 7.1 самбар, 4.3 оновчтой дамжуулалт дунджилсан ба өдгөө 30 настай тэрбээр ирээдүйн 4 жилээ Индиана хотод өнгөрүүлэхээр шийджээ. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    6. Де’Энтони Мелтон

    Филадельфиа 76ерс /Хамгаалагч/

    Энэхүү чөлөөт агентуудын нэрс дундаас багаа солих хамгийн өндөр магадлалтай тоглогч бол Де’Энтони Мелтон. Жоэл Эмбийдийг гэмтэлтэй байх хугацаанд 33 удаа гараанд гарч тоглохдоо 22 хожил, 11 хожигдол амссан. Харин 1-р сарын 12-ноос хойш ердөө зургаахан тоглолт хийсэн нь түүний нурууны бэртэлтэй холбоотой. Эрүүл саруул байхдаа Мелтон олон талт хамгаалалт, зоригтой алсын зайн шидэлт хийх чадвартай тул түүний талбай дээрх үр ашигтай байдлыг олон багууд сонирхох боломжтой. Эсрэгээрээ Филадельфиа Сиксерс багтаа шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдээд буй тул Мелтоныг тун удахгүй өөр багийн өмсгөлтэй харж магадгүй юм. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    5. Жэймс Харден 

    Лос Анжелес Клипперс /Хамгаалагч/

    Жилийн өмнө энэ жагсаалтад мөн Жэймс Харден хоёрдугаар байрт бичигдэж байлаа. Тэрбээр энэ жил гэрээнээсээ татгалзаж чөлөөт агент болох боломжтой. Хэрвээ тийм шийдвэр гаргавал тэрбээр Лос Анжелес Клипперс багаас татгалзаж шинэ багтай гэрээ хийх шаардлагатай болно. Өдгөө 34 настай түүний хувьд өнгөрсөн жил 16.6 оноо, 5.1 самбар, 8.5 оновчтой дамжуулалт дунджилсан ч баг нь Плэй-оффт эхний шатаа давж чадалгүй бүдэрсэн. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    4. Иммануэл Күйкли

    Торонто Рэпторс /Хамгаалагч/

    Максигийн Кентукки багийн анд Күйклигийн гэрээ энэ жил дуусаж байгаа. ӨЖ Анунобиг Никс авсан гэрээнд багтсан Күйкли Рэпторс багтай 38 тоглолт хийхдээ дунджаар 18.6 оноо, 6.8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь өмнөх Никс дэх амжилтаа бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Никст зургаа дахь тоглогчийн дүрээр олонд танигдсан ч Торонтод гараанд тоглох боломжтой гэдгээ баталсан нь түүний үнэ цэнийг өсгөсөн солилцоо болж өндөрлөсөн. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    3. Тайрис Макси

    Филадельфиа 76ерс /Хамгаалагч/

    Сиксэрсийн гаргасан албан бус мэдээллээр Максиг болно Эмбийд нарыг багтаа үлдээж, тэдэн дээр багаа босгоно хэмээн хэлсэн. Өнгөрсөн жил Бүх-Од болсон Макси энэ жил хамгийн өндөр дүнтэй гэрээ хийхийг хүсэх нь ойлгомжтой. Өнгөрсөн улиралд 13 сая долларын цалин авсан нь ба одоо даруй энэ үнээ 75%-иар нэмэх бодолтой байгаа гэнэ. Хэрвээ түүний хүссэн цалинг Сиксерс өгч чадахгүй бол Максиг ирэх жил өөр багын гараагаар ч тоглох боломжтой. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    2. Пол Жорж

    Лос Анжелес Клипперс /Хамгаалагч/

    Гуравдугаар сард 34 нас хүрсэн Пол Жоржийн хувьд энэ улирал хамгийн том гэрээгээ үзэглэх жил нь. Лос Анжелес Клипперс баг түүнд дөрвөн жилийн 221 сая долларын гэрээ санал болгох магадлалтай. Хэрвээ тэр Клипперсээс явбал 2019 онд чөлөөт агент болсноосоо хойш хамгийн өндөр цалингаас татгалзсан тоглогч болно. ESPN-ийн сэтгүүлч Брайан Виндхорстын мэдэгдсэнээр Жоржийг Филадельфиа 76ерс багийн сонирхож буй тоглогчдын жагсаалтын эхэнд байгаа хэмээн мэдэгдсэн. 

    NBA: 2024 оны ТОП 10 чөлөөт агент

    1. Леброн Жэймс

    Лос Анжелес Лэйкерс /Довтлогч/

    Энэ улирлын чөлөөт агентын зах зээлд дэх хамгийн үнэтэй тоглогчоор өдгөө 39 настай Леброн Жэймс нэрлэгдэж байна. 40 нас хүрэх жилдээ залуучуудын урд орж, хамгийн эрэлт ихтэй тоглогчоор нэрлэгдэнэ гэдэг түүнийг ямар гайхалтай түвшинд тоглож байгааг илтгэнэ. Жэймстэй хэрвээ гэрээ хийвэл дээд талын гурван жилийн гэрээ хийх боломжтой. Учир нь NBA-ийн зүгээс 38 болон түүнээс дээш тоглогчидтой 3 хүртэлх жилийн гэрээ үзэглэх заалт байдаг. Лос Анжелес багаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр тэд Леброн Жэймст гурван жилийн 160 сая долларын гэрээ санал болгоход бэлэн байгаа гэжээ. Ирэх жилүүдэд гэмтэл бэртлээс холуур байж чадвал түүний гаргасан амжилтууд улам бүр эвдэгдэхэд хэцүү биз ээ.