MSports logo
Английн шигшээ Словенийг ялж чадаагүй ч хэсгээ тэргүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 26

  • Английн шигшээ Словенийг ялж чадаагүй ч хэсгээ тэргүүллээ

    Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Өнөөдөр үүрээр 03:00 цагаас Английн шигшээ болон Словенийн шигшээ багуудын тоглолт явагдаж өндөрлөлөө. Евро 2024 тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж байсан Английн шигшээ баг Словенийн хаалганд нэг ч гоол оруулж чадалгүй хуурай тэнцсэнээр тэд нэг хожилтойгоор С хэсгийг тэргүүллээ. Харин Словенийн шигшээ түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд шалгарч байна. 

     

    Английн шигшээ Словенийг ялж чадаагүй ч хэсгээ тэргүүллээ

    Тоглолтын дараа Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт "Хоёрдугаар хагаст хөгжөөн дэмжигчид багийнхаа төлөө хийсэн зүйл нь онцгой байлаа. Энэ нь маш их өөрчлөлт авчирсан. Бид хоёрдугаар хагасыг бүрэн хянаж, хэд хэдэн сайхан боломжуудыг бий болгосон ч эсрэг багийн хаалганд гоол оруулж чадаагүй нь харамсалтай” хэмээн мэдэгджээ. Харин Словенийн шигшээ багийн дасгалжуулагч Матяж Кек "Бид өөрсдийгөө ямар чадвартай гэдгээ батлан харууллаа. Өнөөдөр тэмцээний хамгийн хүчирхэг багуудын нэгтэй тоглохоор боллоо. Бүх хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Магадгүй бага зэрэг азтай байсан байж магадгүй” гэжээ. 

    Ийнхүү Английн шигшээ баг С хэсгийг 5 оноотой тэргүүлснээр 7-р сарын нэгэнд D, E, F хэсгүүдийн 3-р байраар шалгарсан багуудын аль нэгэнтэй шигшээ 16-д тоглоно. Хэрвээ ялалт байгуулбал Швейцар, Италийн шигшээ багуудын аль хожсонтой 7-р сарын 7-нд хагас шөвгийн наймд учраа таарах юм.