Цахим Спортын Counter Strike төрлийн Дэлхийн аварга гэгдэх Мажор тэмцээн АНУ-ын Техас мужийн Остин хотноо эхлээд дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас оролцож буй хоёр дахь баг Chinggis Warriors баг өнөөдөр хожигдох эрхгүй тоглолтыг БНХАУ-ын Lynn Vision багийн эсрэг хийлээ. Тус тэмцээнд манай улсаас оролцож буй хоёр дахь баг Chinggis Warriors хэрхэн Остин Мажорт өрсөлдсөн талаар олон улсын компани 1xBet-ийн шинжээчид мэдээлж байна.
Манай багийн хувьд нэг хожил хоёр хожигдол гэсэн амжилттай явсан бөгөөд дахин нэг хожигдол амсахад хасагдах аюултай байсан юм. Нөгөө талд Lynn Vision баг мөн адил 1-2 амжилттай байсан тул хоёр багийн тоглолт тус тэмцээнд амьд үлдэх сүүлчийн боломж байлаа.