MSports logo
МОНГОЛ УЛСЫН “УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” БАГ “CEBU WORLD TOUR” ТЭМЦЭЭНД ДӨРӨВДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 2

  • МОНГОЛ УЛСЫН “УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ” БАГ “CEBU WORLD TOUR” ТЭМЦЭЭНД ДӨРӨВДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛЖЭЭ

    Дэлхийн 3х3 холбооны цуврал тэмцээний найм дахь тэмцээн Филиппин улсын Себү хотод амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээний аваргаар Латви улсын “Рига” баг тодорч 40 мянган долларын эзэд болсон байна. "CEBU World Tour" тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож “Улаанбаатар ММС Энержи” баг дөрөвдүгээр байрт шалгарч 16 мянган долларын шагнал хүртсэн юм. “Улаанбаатар ММС Энержи” баг тэмцээний “D” хэсгийг хожигдолгүй тэргүүлсэн бөгөөд, хасагдах шатны эхний тоглолтод Швейцарийн “Лозанна Спорт” багийг 21:17 харьцаатай хожиж, хагас шигшээд Бельгийн “Антверп” багт 11:21-ээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.  Харин Монгол Улсын “Сансар ММС Энержи” баг тус тэмцээний аварга Латвийн баг болон Японы “Уцуномияа” багтай “В” хэсэгт өрсөлдөж, хэсэгтээ хоёр хожигдон хасагдах шатанд шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгасан билээ.

    Латвийн багийн хувьд энэ оны цуврал тэмцээнүүдээс хоёр дахь түрүүгээ авч байгаа ба есдүгээр сард Канад улсын Монреаль хотод зохиогдсон “Montreal  2022” тэмцээнээс энэ оны анхны түрүүгээ авсан.
    Латвийн “Рига” багийн хамгаалагч Наурис Миезис финалын тоглолтод 10 оноо авч бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн бөгөөд “CEBU World Tour” тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор нэрлэгдсэн байна.  

     

     

    Э.Мандалбаяр