MSports logo
ДЕНВЕР НАГГЕТС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР КАЛВИН БҮҮТТЭЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА
  • А
    Админ

    10 сарын 2

  • ДЕНВЕР НАГГЕТС ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР КАЛВИН БҮҮТТЭЙ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Денвер Наггетс баг ерөнхий менежер Калин Бүүттэй гэрээгий сунгалт хийж, цаашид олон жил хамтран ажиллахаар боллоо. 
    Калвин Бүүт 2017 оноос Денвер Наггетс багийн арын албанд туслах менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд багийн ерөнхий менежер болж дэвшсэн юм.
    “Денвер Наггетсийн сүүлийн таван жилийн тогтмол амжилтын томоохон хэсэг нь Келвин Бүүт. Тэр ерөнхий менежерийн ажлыг гүйцэтгэхдээ бидний итгэлийг хөсөрдүүлэлгүй ажиллаж чадсан. Калвин бол тоглолтыг бүх талаас нь харж чаддаг сагсан бөмбөгийн маш өндөр түвшний мэргэжилтэн. Калвин болон Денвер Наггетс багийн дараачийн зорилго энэ хотод аваргын цомыг авч ирэх”  хэмээн багийг эзэмшигч Жош Короенке хэлсэн байна.

    Денвер Наггетс өнгөрсөн улиралд багийн лидер Никола Йокич улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж, 48 хожил, 34 хожигдолтой Өрнө бүсийн зургаадугаар байраар хасагдах шатанд шалгарч, эхний шатанд өнгөрсөн улирлын аваргууд болох Голден Стэйт Уариорс багт таван тоглолтод ялагдсан билээ. Мөн зуны солилцоо наймааны зах зээлд идвэхтэй байсан багуудын нэг бөгөөд Кентавиус Колдуэлл-Поп, Иш Смит нарыг Вашингтон Уизардс багаас солилцоогоор авч, ДеАндре Жордан, Брюс Браун нарыг чөлөөт агентын зах зээлээс багтаа нэгтгэж чадсан юм.

     

    Э.Мандалбаяр