MSports logo
ИНДОНЕЗИД ХӨЛБӨМБӨГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ҮЙМЭЭН ДЭГДЭЖ, 125 ОРЧИМ ХҮН АМИА АЛДЖЭЭ
  • А
    Админ

    10 сарын 2

  • ИНДОНЕЗИД ХӨЛБӨМБӨГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ҮЙМЭЭН ДЭГДЭЖ, 125 ОРЧИМ ХҮН АМИА АЛДЖЭЭ

    Индонезийн Премьер лигийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас дор хаяж 125 хүн амиа алдаж, түүхэн дэх хамгийн аймшигт спортын эмгэнэлт үйл явдлын нэг болж, хөгжөөн дэмжигчдийг гишгүүлж, дарсан эмх замбараагүй байдал үүсчээ. Индонезийн Зүүн Жава мужийн Маланг хотод талбайдаа өрсөлдөгч Персебая Сурабаяад Арема FC баг 3:2-оор хожигдсон тоглолтын үеэр том гарз хохирол учирсан байна. Энэ үеэр хүмүүс амь үрэгдээд зогсохгүй, 180 орчим хүн бэртжээ. Талбайн багийн хөгжөөн дэмжигчид Канжурухан цэнгэлдэх хүрээлэнгийн талбай руу дайран орж, 23 жилийн дараа Персебая Сурабаяад анх удаа хожигдсондоо уурлаж, тоглогчид болон албаны хүмүүс рүү юм шидсэн байна. Цэнгэлдэхэд энэ үйл явдал болсноос гадна, наад зах нь таван цагдаагийн машин онхолдож, шатсан байна. Хөгжөөн дэмчигчдийн эмх замбраагүй үйлдлийн хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ.  Эрх баригчдын хариу арга хэмжээ нь олон мянган хүнийг сандаргаж, цэнгэлдэхээс гарахад хүргэсэн бөгөөд үймээн самуун дунд зарим хүмүүс амьсгал боогдож, гишгэгдэхэд хүргэсэн гэж Зүүн Жава мужийн цагдаагийн дарга Нико Афинта сэтгүүлчдэд мэдэгдлээ.  Хохирогчдын дунд хүүхдүүд ч байсан байна.  Цагдаа нарын мэдэглэж байгаагаар цагдаа руу дайрч, машинуудыг шатааж эхлэхэд нулимс асгаруулагч хий цацахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ. Амь үрэгдэгсдийн тоог анх 130 гэж тогтоож байсан бол албаныхан 174 болсон гэж мэдэгдсэн бол одоо зарим хохирогчдыг хоёр удаа тоолсны улмаас 125 болсон гэж мэдэгдэж байгаа аж.

     
    300 гаруй хүн ойролцоох эмнэлгүүдэд хүргэгдсэн ч олон хүн замдаа болон эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан байна. Индонезийн Хөлбөмбөгийн Холбоо дээд дивизионы тэмцээнийг түдгэлзүүлж, “Арема” клубыг улирлын үлдсэн хугацаанд тоглолт зохион байгуулахыг хоригложээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Спортын сайд, Үндэсний цагдаагийн дарга, нарт тоглолт болон түүний аюулгүй байдлын зохицуулалтыг бүрэн шалгаж дуусгахыг тушаасан байна.  Тус улсын ерөнхийлөшч цэнгэлдэх хүрээлэнд болсон аймшигт үйл явдалд эмгэнэл илэрхийллээ.  "Би энэ эмгэнэлт явдалд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ нь тус улсын хөлбөмбөгийн хамгийн сүүлчийн эмгэнэл болно гэж найдаж байна. Цаашид ийм хүн төрөлхтний эмгэнэлт явдал битгий тохиолдоосой. Бид Индонезийн үндэстний спортын ур чадвар, хүнлэг чанар, ахан дүүсийн найрамдлыг үргэлжлүүлэн хадгалах ёстой." гэв. 

     

    Н.Бэлгүүн