MSports logo
АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ ХАРРИ КЕЙН ДАШТ-Д ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛЫН ЭСРЭГ БУГУЙВЧ ЗҮҮНЭ
  • А
    Админ

    10 сарын 1

  • АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧ ХАРРИ КЕЙН ДАШТ-Д ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛЫН ЭСРЭГ БУГУЙВЧ ЗҮҮНЭ

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо хориглосон ч гэсэн Харри Кейн Катарт болох ДАШТ-ий финалд OneLove тэмдгийг зүүнэ гэдгээ мэдэгдлээ. Английн хөлбөмбөгийн холбоо 9-р сард ялгаварлан гадуурхахын эсрэг санаачилгын нэг хэсэг болох LGBTQ+ нийгэмлэгийг дэмжих үүднээс тэмцээний үеэр солонгон өнгийн ахлагчийн тууз зүүнэ гэж зарласан. Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт, багийн ахлагч Харри Кэйн нар Катарт ялгаварлан гадуурхахын эсрэг OneLove тэмдгийг зүүх шийдвэрийн талаар ярилцжээ. Гар тууз зүүхийн тулд FIFA-гийн зөвшөөрөл шаардлагатай.

    УЕФА-гийн Катар дахь ажлын хэсэг гурван долоо хоногийн өмнө FIFA-гаас зөвшөөрөл хүссэн бөгөөд хариу хүлээж байна. Бүлгийн төлөөлөгчид лхагва гарагт Цюрих хотноо ФИФА-тай уулзаж, шинэчлэлт хийхийг хүсэхээр болжээ. Төлөөлөгчид мөн цагаач ажилчид болон тэдний гэр бүлийнхэнд нөхөн олговор олгох сан байгуулах, Доха хотод цагаач ажилчдыг халамжлах төв байгуулах асуудлыг хэлэлцэх юм. Английн хөлбөмбөгийн холбоо нь ажлын хэсгийн гишүүн боловч энэ долоо хоногт Цюрихийг зорих төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ороогүй байна.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Англи, Уэльс зэрэг Европын есөн орны удирдагчид ялгаварлан гадуурхахын гарын тууз зүүхээр төлөвлөж байна. Катарт ижил хүйстнүүдийн харилцааг хууль бус бөгөөд гэмт хэрэг гэж үздэг ч тэмцээнийг зохион байгуулагчид ДАШТ-д оролцох ижил хүйстнүүдийн хөгжөөн дэмжигчид зочид буудлын өрөө захиалах боломжтой төдийгүй гудамжинд гар баривал гэмт хэрэгт тооцогдохгүй гэж баталгаажуулсан байна. 

    Н.Бэлгүүн