MSports logo
ОУХМ Б.Нарантуяа Снукер биллиардын ДАШТ-ээс медалийн болзол хангаж анх удаа тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчин боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 24

  • ОУХМ Б.Нарантуяа Снукер биллиардын ДАШТ-ээс медалийн болзол хангаж анх удаа тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчин боллоо

    2023 оны Снукер биллиардын ДАШТ Катарын нийслэл Доха хотод 11-р сарын 5-аас 11-р сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилж байна. Олон улсын биллиард, снукерийн холбооноос явуулдаг уг тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд “Elite Snooker Club”-ын тамирчин ОУХМ Баярсайханы Нарантуяа хүрэл медалийн болзол хангасан байна. Хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг ялсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2 харьцаатайгаар буулган авсан байна. Өнөөдөр манай цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөнө. Ийнхүү снукер биллиардын төрлөөр ДАШТ-ны том тайзнаас анхны медаль хүртэж буй тамирчин нь Баярсайханы Нарантуяа болж байна. Тэрбээр өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан байна. 