MSports logo
Шак Ховард нарын олон жилийн маргаан өндөрлөсөн бололтой
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 11

  • Шак Ховард нарын олон жилийн маргаан өндөрлөсөн бололтой

    НБА-ийн домогт тоглогч Дуайт Ховард Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд орох нь тодорхой болсон. Харин энэ нь нэгэн сонирхолтой "Хэрүүл"-ийг дуусгавар болгосон нь Шак болон Ховард нарийн хоорондох маргаан байв. байх гэж байна.

    Шак, Ховард хоёрын хооронд багагүй хугацаанд маргаан үүссэн бөгөөд О'Нил NBA-аас зодог тайлахаар шийдсэний дараа энэ нь эхэлсэн юм. Тэдний асуудлын хамгийн том шалтгаан нь "Супермэн" хоч. Шак ид үедээ "Супермэн" хочийг авсан бол Ховард тохолтын тэмцээний үеэр Супермэний өмсгөлтэй гарч ирэн энэ хочийг шилжүүлэхийг оролдсон юм. Үүнээс хойш маш олон удаа цахим орчинд тэд идэвхитэй маргаан үүсгэж, шүтэн бишрэгчид тэднийг хоорондоо дургүй гэх ойлголт хэдийн үүссэн билээ.


    Шак Ховард нарын олон жилийн маргаан өндөрлөсөн бололтой

    Харин саяхан Ховард "Алдрын танхим"-д очно гэдгээ мэдсэнийхээ дараа Шакил О'Нилыг ёслолын арга хэмжээнд хөтлөх хүмүүсийн нэг байхыг хүсч байгаагаа твиттер хуудсандаа бичжээ.

    Шак Ховардын хүсэлтийн хариуд

    "Тийм ээ, би үүнийг хийх болно. Очилгүй яахав. Тэр бол миний залуу шүү дээ" хэмээн "The Big Podcast" подкаст дээрээ хэлээд амжив.

    Ховард Алдрын танхимд албан ёсоор элсэхдээ түүнээс гадна KG буюу Кевин Гарнетт, Карим Абдул Жаббар нарыг урьсан байна.

    Дуайт Ховард, Шак нар хоёулаа NBA-д тоглож байсан хамгийн шилдэг төвийн тоглогчид бөгөөд хоёулаа гайхалтай замналыг өнгөрүүлсэн юм. Тэд хоёулаа супермэн хоч авах хэмжээний гайхалтай тамирчид байсан ба тэдний маргалдаан энд хүрээд өндөрлөөсэй хэмээн олон үзэгчид найдаж байна.