MSports logo
ИНФАНТИНО ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ БОЛОХ ГУРВАН ГОЛ ГАЗАРТАЙ ТАНИЛЦСАНЫ ДАРАА ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ САЙШААВ
  • А
    Админ

    10 сарын 10

  • ИНФАНТИНО ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ БОЛОХ ГУРВАН ГОЛ ГАЗАРТАЙ ТАНИЛЦСАНЫ ДАРАА ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ САЙШААВ

    Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гурван гол үйл ажиллагааны газартай танилцлаа. Тэрбээр айчлалынхаа үеэр Дохагийн үзэсгэлэнгийн төв, Дохагийн үзэсгэлэн, хурлын төв болон Катарын үндэсний конвенцийн төвд зочилжээ.  Инфантино ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувиар эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа удирдан оролцох гэж байна. Үзэсгэлэнгийн төв нь Тэмцээний алба, Үйл ажиллагааны үндсэн төв, Мэдээллийн технологийн удирдлагын төв, Сайн дурынхны үндсэн төв, Итгэмжлэлийн үндсэн төв зэрэг хэд хэдэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол Үзэсгэлэн, хурлын төв нь үндсэн тасалбарын төв, Хайяа төвөөр ажиллахаар төлөвлөж байна. Олон улсын өргөн нэвтрүүлгийн төв болон үндсэн хэвлэл мэдээллийн төв нь Аль Райян дахь Катарын үндэсний конвенцийн төвд байрлах бөгөөд 12,000 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг хүлээн авах ёстой. Инфантино эдгээр гурван газар тус бүртэй танилцсан бөгөөд энэхүү айлчлал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс түүний хүлээлтийг нэмэгдүүлсэн гэж хэлэв.

    Тэрбээр "Катар улс түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг явуулна гэдэгт бид үргэлж итгэлтэй байсан. Гэхдээ үүнд хүрэхийн тулд талбайн гаднах үйл ажиллагаа, төвүүд ч  дэлхийн жишигт нийцэж байна гэлээ. "Өнөөдрийн бидний харсан зүйлээс харахад Катарын цэнгэлдэх хүрээлэнгээс гадна бусад бүтээн байгуулалт, төвүүд ч дэлхийн аваргын жишгийг дараагийн шатанд хүргэж байна. Дохагийн найман гайхалтай талбайгаас гадна эдгээр төвүүдийг харахад зохион байгуулагчдад эргэлзэх зүйл алга.” хэмээжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт эхлэхэд 40 хоногийн хугацаа үлдээд байна.

    Н.Бэлгүүн