Жонтай Портерын тоглолт дээр бооцоо тавьсан хэрэг эцэслэн шийдэгдлээ. Тэрбээр энэ үйлдлийнхээ улмаас бүх насаараа тоглох эрхээ хасууллаа. Ингэснээр тэрбээр NBA болон Масай Ужири тэргүүтэй Торонто Рэпторс багт буцаж ирж чадахгүй болжээ. Майкл Портер-ийн ах энэ шийдвэрийг улирал дууссаны дараа хүлээн авсан бөгөөд сагсан бөмбөг тоглож амьдрахын тулд өөр боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй болж байна. Гэсэн ч тэрбээр гаргасан үйлдэлдээ харамсахгүй байгаагаа багийнхандаа хэлсэн байна.
Жонтай Портер бүх насаараа тоглох эрхгүй боллоо
Б
Бэлгүүн
4 сарын 18
Ж.Портер : "Бүхий л насаараа амжилттай мөрийтэй тоглоомчин болохыг мөрөөддөг байсан. NBA-д оролцохыг хориглосон нь түүнийг энэ мөрөөдөлдөө хүрэхэд нь саад болохгүй" гэж багийн найзууддаа хэлжээ.
Жонтай Портер энэ улиралд 2.8 сая долларын цалингийн гэрээтэй байсан ч 21 мянган долларын тоглолтын бооцооноос болж, эрсдэл гаргасанд хүмүүс гайхаж байна.
Тэрбээр нийт 13 удаагийн үйлдлээр 76 мянган долларын бооцоо тавьж, 21 мянган долларын ашиг хийсэн нь баталгаажсан тул Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс ахиж Портерийг тоглуулахгүй гэсэн шийдвэрээ зарлажээ.