MSports logo
Монголд ХӨЛБӨМБӨГ хөгжих цаг хэзээ вэ?
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 17

  • Монголд ХӨЛБӨМБӨГ хөгжих цаг хэзээ вэ?

    Хөлбөмбөг нь Монгол Улсад хамгийн түгээмэл хөгжсөн, олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татдаг спортын төрлийн нэг юм. Хөлбөмбөг идэвхтэй тоглодог, сонирхдог янз бүрийн насны хүмүүсийн тоо хэдэн арван мянгад хүрнэ. Гэсэн ч Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн амжилт ахиж байна уу? Гадаад мэргэжилтэнүүдийг сүүлийн жилүүдэд сольж ажилуулж байгаа ч үр дүн нь тийм ч сайн биш.


    Тэгвэл аливаа улсын шигшээ багийн хөгжилд шууд утгаараа дотоодын өрсөлдөөн нөлөөтэй. Тэгвэл Монголд хөлбөмбөгийн төрлөөр зохиогддог хамгийн тэргүүн тэмцээн болох Хөлбөмбөгийн дээд лигийн хөгжил хаана явна вэ?

     

    Дэлхий дахинд хэдэн мянган үзэгчидтэй цэнгэлдэхийн тасалбар хоромхон зуурт борлогдож, өөрийн дэмждэг спортоо үзэж, дэмжих хөлбөмбөгийн фанатуудын дэмжлэг бусад спортын төрлийн үзэгч дэмжигчдээс хамаагүй оргилуун, хамаагүй ширүүн гэж хэлэхэд хэлсдэхгүй.

     

    Гэтэл Монголын хөлбөмбөгийн дээд лигийг хэдэн хүн үздэг вэ? Монголчууд хөлбөмбөг сонирхдоггүй ард түмэн биш. Английн Премьер лиг, Европын Аваргуудын лиг, Германы Бундеслиг гээд томоохон лигийн тэмцээнүүдэд багуудаа дэмжиж, нойроо хасч үздэг хөлбөмбөгийн Монгол хорхойтнууд хэдэн мянгаараа бий.

    МАНАЙ УЛСАД ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЭД ЛИГИЙН ҮЗЭГЧИД ЯАГААД ҮЗЭХГҮЙ БАЙГАА ВЭ? ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ АСУУЛТ

     

     

    Монголд ХӨЛБӨМБӨГ хөгжих цаг хэзээ вэ?

    Дээд лигийн зохион байгуулалт, менежментийг шинэчилж, шат ахиулах зорилготойгоор Монголын спортын Корпораци МХБХ-той санамж бичиг зурсан ч өнөөдөр энэ үйл ажиллагаа зогсоход хүрсэн тухай цаашлаад 8-р сард санамж бичигт гарын үсэг зурсан цагаас хойш Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лигийн зохион байгуулалтад зарцуулагдсан хөрөнгийг Монголын спортын Корпораци өөрсдөөсөө гаргасан гэх. Цаашид хамтран ажиллах боломжгүй, зарцуулсан төсөв мөнгийг Монголын хөлбөмбөгийн холбооноос нэхэмжлэх тухай мэдэгдсэн.

     

    Монголын хөлбөмбөгийн холбоо, лигийн зөвлөл, Монголын спортын корпораци хамтран лигийг шинэчлэн өөрчилж, дараагийн шатанд гаргахаар зургаан жилийн гэрээг байгуулах арга хэмжээ зохион байгуулж байсан нь саяхан ч үр дүнгээ үзүүлэх нь бүү хэл, эхлэл нь удаан үргэлжилсэнгүй.

     

    Хөлбөмбөгийн тоглогчид, спорт сонирхогчид бүгд л Монголд хөлбөмбөгийн дээд лиг бага ч гэсэн ахиц гарах нь гэсэн найдвар тээсэн байсан ч алга боллоо.

     

     

    Монголд ХӨЛБӨМБӨГ хөгжих цаг хэзээ вэ?

    Энэ спортод татагдан сэтгэл, хөлс хүчээ гаргаж буй Монгол тамирчид хэзээ нар үзэх вэ? Монголын хөгжөөн дэмжигчид, фанатууд хэзээ хөлбөмбөгийг эх орондоо тэсэн ядан хүлээн үзэж, цэнгэлдэхийг зорьдог болох вэ?