MSports logo
Филаделфиа 76ерс 14 онооноос эргэн ирж, 105-104 харьцаатай ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 18

  • Филаделфиа 76ерс 14 онооноос эргэн ирж, 105-104 харьцаатай ялалт байгууллаа

    Ийнхүү 7-р байраар шалгаран Нью Йорк Никс багтай Плэй-Оффын эхний шатанд учраа таарлаа.

    NBA-ийн Плэй-оффийн өмнөх ширүүн өрсөлдөөнүүд явагдсаар байна. Өнөөдөр дорнод бүсийн 7-р байрны төлөө Филаделфиа 76ерс болон Майами Хит багуудын хооронд болж өнгөрлөө. .

    Бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Жоел Эмбийдээр ахлуулсан Сиксерс багийнхан талбай дээрээ хүлээн авсан ч эхний хагаст 12 онооны зөрүүтэй хожигдож эхлүүлэв. Харин нөгөө талд бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан зочид болох Майами Хит багийн алсын зайн шидэлтүүд тэр дундаа Тайлор Херрогийн тоглолт онцгой байлаа. Херро тус тоглолтод 25 оноо, 9 самбартайгаар багаа тэргүүлсэн байна. 14 хүртэлх оноогоор хожигдож явсан Филаделфиа 76ерс багийнхан тийм ч амар ялагдахыг хүссэнгүй. Николас Батумын алсын зайн шидэлтүүд ээлж дараалан амжилттай болсоор онооны зөрүүг ердөө 3 оноо болгов. Хэрэгтэй үед багийн лидер Жоел Эмбийд хэрэгтэй үед онооны харьцааг 98-98 дээр тэнцүүлэв. Улмаар Пол Рийд, Келли Үбрэ нарын дараалсан оноогоор тэд хожил байгуулж 7-р байраар шалгарлаа. Тус тоглолтод Николас Батум 6 удаа алсын зайн шидэлт амжилттай болгож 20 оноо авсан бол, Жоел Эмбийд 23 оноо, 15 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ. 

     

    Жимми Батлер тэргүүтэй Майами Хит багийнхан өнөөдөр болж буй Чикаго Буллс болон Атланта Хокс багуудын аль хожсонтой Плэй-Оффт шалгарах эрхийн төлөө тоглох ба хэрвээ хожвол Бостон Селтикс багтай цуврал тоглолтод өрсөлдөх болно. 

    Филаделфиа 76ерс 14 онооноос эргэн ирж, 105-104 харьцаатай ялалт байгууллаа