MSports logo
3х3 сагсан бөмбөгийн U18 насны Дэлхийн аваргад эмэгтэй баг амжилттай оролцож байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 31

  • 3х3 сагсан бөмбөгийн U18 насны Дэлхийн аваргад эмэгтэй баг амжилттай оролцож байна

    Унгар улсын Дебрецен хотод зохиогдож буй U18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг маань оролцож байгаа билээ. Манай охидын багийн хувьд D хэсэгт Тайланд, Польш, Малайз, Тайваний багуудтай таарсан. Нээлтийн тоглолтод Малайзын багтай таарч 14-11 харьцаатай ялалт байгуулсан уг тоглолтод Н.Нандинхүсэл, Б.Болор нар хамтдаа 11 оноог авсан байна. Харин хэсгийн хоёр дахь тоглолтыг Тайваньтай хийж 16-14 харьцаатай ялалт байгуулсан. Маргааш 19:20 цагаас Тайланд улсын багтай, 21:10-аас Польшийн багтай хийх чухал тоглолтууд хүлээж байна. Манай U18 эмэгтэй шигшээг төлөөлж Б.Номин, Б.Болор, Г.Энхжин, Н.Нандинхүсэл нар Унгар улсыг зориод байгаа.  

    3х3 сагсан бөмбөгийн U18 насны Дэлхийн аваргад эмэгтэй баг амжилттай оролцож байна

    Харин эрэгтэй баг өнөөдөр 19:20 цагаас Катарын багтай А хэсгийн эхний тоглолтоо хийнэ. Тус хэсэгт Тунис, Конго, Герман зэрэг улсын багууд учраа таарчээ. Манай эрэгтэй багт А.Азбаяр, Э.Ирмүүн, Х.Оргил, Т.Тэмүүлэн нар багтаж байна. U18 насны Дэлхийн аварга есдүгээр сарын дөрөвний өдөр хүртэл зохиогдоно. 

    3х3 сагсан бөмбөгийн U18 насны Дэлхийн аваргад эмэгтэй баг амжилттай оролцож байна